Арваннэгдүгээр сард тохиох хоёр тэмдэглэлт баярын өдөр

2025-11-17 10:001min
20251117-100023-file.jpeg
Арваннэгдүгээр сард Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болон Бүгд найрамдах Монгол Улс тунхагласны өдрийг бүх нийтээр амардаг баярын өдөр болгон тэмдэглэнэ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу жилд есөн тэмдэглэлт баяраар нийт 15 өдөр бүх нийтээр амардаг.

Эдгээрээс хоёр нь энэ сард тохионо.

Нэгдүгээрт, 11 дүгээр сарын 21-нд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болно. Монголчууд жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Их Эзэн хааны мэндэлсэн өдөр гэж үздэг бөгөөд мөн өдрийг “Үндэсний бахархлын өдөр” гэж нэрлэж, бүх нийтээр амрах хуультай.

Хоёрдугаарт, 11 дүгээр сарын 26-нд “Бүгд найрамдах Монгол Улс тунхагласны өдөр” тохионо. Энэ өдөр 1924 онд Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, төрийн бүх эрх мэдлийг ард түмэнд олгосон түүхэн мөчийг дурсдаг.

1924 оны энэ өдөр Монгол Ардын Бүгд Найрамдах Улсыг тунхагласнаар тусгаар тогтносон улсын үндэс суурь тавигдсан гэж үздэг.