Монголын баг “Physical Asia” шоуны амжилтаар эх орныхоо нэрийг дэлхийд өргөлөө

2025-11-13 09:001min
20251113-090049-file.jpeg
Netflix-ийн “Physical Asia” олон улсын телевизийн шоунд Монголын баг амжилттай оролцож, Монгол бөхийн уламжлал, үндэсний бахархлыг дэлхийд сурталчилжээ. Үндэсний бөхийн холбоо Улсын арслан Орхонбаярт талархал илэрхийлэв.

“Netflix” компанийн “Physical Asia” олон улсын нэр хүндтэй телевизийн шоунд Монголын баг амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхий дахинд өндөрт өргөсөн байна. Монголын Үндэсний бөхийн холбооноос Улсын арслан Баярсайханы Орхонбаярт талархал илэрхийлж, Монгол бөхийн уламжлал, үндэсний бахархлыг дэлхийд сурталчилж, Монгол хүний бие, сэтгэлийн хүч, хатуужил, нэгдмэл үнэт зүйл, соёлын дүр төрхийг бахархалтайгаар харуулсанд нь гүн талархал дэвшүүлжээ.