Улаанбаатар хот дүүжин замын шинэ тээврийн төсөлд 42 метрийн цамхаг суурилууллаа

2025-11-12 19:151min
20251112-191551-file.jpeg
Хотын захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй дүүжин замын төслийн цамхгийг суурилуулж, 2026 онд нийтийн тээврийг шинэ төрөлд шилжүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлэв.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг төрөлжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр барьж буй дүүжин замын тээврийн төслийн байршилд ажиллаж, төслийн хамгийн өндөр 42 метрийн цамхгийг өнөөдөр суурилуулж байгааг мэдээллээ. Тэрбээр ирэх оны зургаадугаар сард бүх цамхагт ган татлагат тросс татах, наймдугаар сард бүх кабины угсралтыг гүйцэтгэж, арваннэгдүгээр сард нийтийн тээврийн шинэ төрөл болж зорчигчдод үйлчлэх эхлэл тавигдахыг онцлов.