Засгийн газар төрийн нууцын жагсаалтыг өргөжүүлж, мэдээллийг нууцлахыг таслан зогсооно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн нууцын жагсаалтыг өргөжүүлэх, үндэслэлгүйгээр мэдээллийг нууцлах явдлыг таслан зогсоох талаар шийдвэр гаргаж, Ерөнхий сайд Г.Занданшатар энэ талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Тагнуулын Ерөнхий газар 2025 онд төрийн 59 байгууллагын албаны нууцад хамааруулсан 882 мэдээлэлд хяналт шалгалт хийж, 31 хувь буюу 274 мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалсан зөрчил илэрснийг онцлов.
Төрийн нууцад албаны нууц гэх ойлголт өмнө нь байгаагүй ч Төрийн болон албаны нууцын тухай хууль батлагдсанаар төрийн анхан шатны мэдээлэл ил тод бус болсон бөгөөд байгууллагууд дуртай үедээ тушаал гаргаж мэдээллээ албаны нууцад хамааруулдаг болсон нь төрийн албанд авлига, хулгай гарах шалтгаан болж байгааг онцолсон.
Засгийн газар Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг зарчмын хувьд дэмжсэн байна.
