Дэлхий даяар нийт 265 хөлөг онгоц Монгол Улсын далбаан дор далайд хөвж байна

Өчигдөр CNN агентлаг далайн тээврийн хөлөг онгоцнууд эдийн засгийн шалтгаанаар өөр улсын нэр дээр бүртгүүлж үйл ажиллагаа явуулдаг тухай сэдвийг хөндсөн байна.

Саяхан Ормузын хоолойд газрын тос тээвэрлэж байсан Британийн хөлгийг Иран улс олзолсон нь үнэндээ Британийн далбаан дор ажилладаг Шведийн хөлөг байжээ. Далайн тээврийн хөлгүүд аль нэг орны нэр дээр бүртгэлээ шилжүүлэхэд маш амархан болсон байна.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар зээлийн карттай хүн 15 минутын дотор хөлгийнхөө бүртгэлийг дурын улсын далбаан дор шилжүүлж чадах гэнэ.

Өнөөдөр дэлхий даяар ачаа тээвэрлэж буй нийт хөлгүүдийн 40 орчим хувь зөвхөн Панам, Либери, Маршаллын арлуудын далбаан дор бүртгэлтэй байдаг аж. Гэтэл энэ гурван улс нийлээд дөнгөж 169 хөлөгтэй гэнэ.

CNN-д ярилцлага өгсөн мэргэжилтнүүд Монгол Улсын далбаан дор хөлгөө бүртгүүлэх нь тун ашигтай байдаг тухай ярьжээ. “Далайд гарцгүй, боомтгүй, далайн тээвэргүй энэ орны далбааг авахад хямд, өндөр шалгуургүй байдаг тул хөлөг онгоцны эздэд ашигтай байдаг” гэж тэд ярьсан байна.

НҮБ-ын тоо баримтад өгүүлснээр одоо нийт 664 тонн багтаамжтай 265 хөлөг Монголын далбаатай дэлхийн өнцөг булан бүрт хөвж яваа гэнэ.

Далайн хүчирхэг гүрэн Грек л гэхэд дэлхийд томоохонд орох далайн флоттой ч ихэнх хөлөг нь өндөр татвараас зугтаж, өөр улсуудын далбаан дор хөвдөг байна.

Эх сурвалж: CNN

updown.mn

Мэдээний админ

Learn More →

5 thoughts on “Дэлхий даяар нийт 265 хөлөг онгоц Монгол Улсын далбаан дор далайд хөвж байна

  1. M 2019-07-29 14:08 at 14:08

    Hubilai haanii usan flot iig martaj bolhgvi. bid dalaid gartsgvi ch dalai hvrtel daitaj ezelj chadna shvv haha

    Хариулах
  2. Zochin 2019-07-29 14:20 at 14:20

    Medeej busad oron mani dalbaag asgilaj bgaa bol hariltsan ashigtai l bdag baih gej bodoj bna. Mani dalbaag ashiglah nohtsol ni denduu hyalbar bdag yum bish uu. Buruu oilgoogui bol oor ulsuud manai dalbaag ashigladag gol undeslel ni ooriin ulsiin tatvaraas zailshiij bgaa yavdal yum bna l daa. Dalbaa ashigluulaad manaih jildee hedii heriin orlogo oldog yum bol doo. Enend sangiin yaamnii noxduud l hariult ogoh biz. Uls ornuudiin dalgaa ashiglah, ashigluulahad morddog Olon ulsiin hem hemjee gej bdag bailgui.

    Хариулах
  3. жирийн иргэн 2019-07-29 17:27 at 17:27

    би бичмээр байсан ч бичдэггүй юм аа өнөөдөр нэг зүйл бичье Энэ Цэнддоо- Дашрэнцэнгийнхээ араас явчих вий дээ хөөрхий их ухаантай хүн шиг байгаа юм. Гэхдээ ганцхан тийшээгээ сэтгэлгээтэй нөгөө талыг харах чадваргүй үнэндээ чадваргүй харин П.хашчулуун гэж нэг товарищ байх юм тал тал руугаа харж чаддаг юм болов уу гээд хараад байдаг юм өнөөдөр ганц одын тухай бичжээ цэнддоо ингэж сэтгэхгүй ок

    Хариулах
  4. Нэргүй 2019-07-30 03:38 at 03:38

    үүнийг хэн хариуцдаг юм бэ.яахаараа ийм олон онгоц монголын далбааг ашигладаг юм бэ.ямар маягаар ашиглуулдаг юм бэ.монголд ашигтай юм уу ..энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл гаргавал зүгээрсэн

    Хариулах
  5. өөө 2019-07-30 09:08 at 09:08

    Төлбөртэй ашиглуулж байгаа нь ойлгомжтой, төлбөр нь харин хаашаа орж байгааг хянах шаардлагатай

    Хариулах

M-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн