Арваннэгдүгээр сарын 21, 26-нд Монголд бүх нийтийн амралтын өдөр тохионо
2025-11-02 16:221min

Энэ сарын 21, 26-нд Монгол Улсад бүх нийтийн амралтын өдөр тохионо.
Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг хуульчилсан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил арваннэгдүгээр сарын 21-ний баасан гарагт тохиож байгаа тул бүх нийтээр амрахаар болжээ.
Мөн уламжлал ёсоор арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд найрамдах Монгол Улс тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 101 жилийн ой тохионо.
Энэ өдөр нь лхагва гарагт таарч байгаа тул бүх нийтээр амрах юм.
