Ерөнхий сайд Г.Занданшатар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав

2025-11-01 15:001min
20251101-150039-file.jpeg

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талбайд ажиллалаа.

Тэрээр Аж үйлдвэрийн хөгжлийн сайд Г.Дамдинням, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарын хамт төслийн хэрэгжилтийг танилцуулав.

Ерөнхий сайд уг төслийг саадгүй, эрчимтэй урагшлуулах нь Монгол Улсын түлш шатахууны бие даасан байдлыг хангахад чухал болохыг онцлов.

Төслийг хэрэгжүүлэгч Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК болон Энэтхэгийн компаниудын хамтын ажиллагаа бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй явуулахад гол үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэв.

Засгийн газрын тэргүүн төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаанд буюу 2028 онд ашиглалтад орохыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Аж үйлдвэрийн хөгжлийн сайд Г.Дамдинням үйлдвэрийн барилга угсралтын ажил эрчимтэй явагдаж байгааг онцлон, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах талаар бодлогын шийдвэр гаргахаар ажиллаж байгааг мэдээлэв.