Тайланд улсын Бангкок хотноо 7-р сарын 19-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “THAILAND OPEN” Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд 37 орны 258 боксчин өрсөлдсөнөөс Үндэсний шигшээ баг, Сүлд спорт хороо, Ажнай корпорацын тамирчин ОУХМ. Э.Цэндбаатар алтан медаль, Үндэсний шигшээ баг, Алдар спорт хороо, Капитрон банкны тамирчин ОУХМ Б.Чинзориг, Үндэсний шигшээ баг, Алдар спорт хороо Зэвсэгт хүчний 084-р анги, Их Хэнгэрэг ХХК-ны тамирчин ОУХМ. Х.Энхмандах нар хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Энэхүү тэмцээн нь манай тамирчдын хувьд есдүгээр сард ОХУ-д зохион байгуулагдах дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх томоохон шалгуур боллоо гэж Монголын боксын холбооноос мэдээллээ.