Сэтгүүлч Б.Ганчимэг: Бидэнд дайрахгүй , жаахан зэнзийрхэх, эрхэмлэн итгэх, хүндэтгэх юм гэж үлдэхгүй нь дээ

Сүүлийн үед УИХ-ын үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн асуудал нийгмийн анхаарлын төвд орж, хүн бүр Үндсэн хуулийг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор сэтгүүлч Б.Ганчимэг дараах байр суурийн цахим хуудсаараа дамжуулсан байна.
Тэрбээр “ЦЭЦ рүү дайрцгааж эхэлжээ. Бидэнд дайрахгүй , жаахан зэнзийрхэх, эрхэмлэн итгэх, хүндэтгэх юм гэж үлдэхгүй нь дээ.
Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийг чандлан сахиулах чиг үүргийн байгууллага.
Хуулийн үг үсгээр бол
“Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж бүр заасан байдаг. Энэ үүргийнхээ дагуу л хуралдах гэж байна.
Монгол Улсын төрийн эрх барих дээд түвшинд үүссэн асуудлууд эргээ халин садарч өнөөдрийн байдлаар УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар огцроод байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн. Тэр хуулийн байгууллагаар нээлттэй шалгуулж нэр төрийн хохирлоо барагдуулна хэмээн монголын олон нийтэд хандаж мэдэгдэл хийгээд буулаа.
Харин Ерөнхий сайдыг огцруулсан асуудлыг үндсэн хууль зөрчсөн үйлдэл болжээ гэж үзэн Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын энэ шийдвэрт бүрэн эрхийнхээ хүрээнд бүхэлд нь хориг тавьлаа !!!
Хуульчид хууль зүйн хувьд алдаанууд явагдсаныг хүлээн зөвшөөрцгөөж байгаа атал нэг нэг өгүүлбэр зүйл заалт барин гүйцгээд, өөрийн хувь улс төрийн үзлээ илэрхийлэн тоглолт хийцгээж харагдана.
Чингэж тоглох бололцоо дүүрэн болохоор яалтай. Гагцхүү хуульчийн чансаа гэдэг юм л нэвт гэрэлтэцгээж байгаа энэ цагт ажиглагчид сайн харж авцгаах хэрэгтэй !!!
Тэдний бие даасан үзүүлбэрүүд нь Үндсэн хуулийн Цэцийг улс төржүүлэх, нэр хүндэд нь халдах шалтгаан болж өгч буй нь алсуураа хортой үйлдлүүд юм.
Хуульчдын болон улстөрчдийн энэхүү эрээ цээргүй улайрал нь Цэц рүү дайрах, гишүүдийнх нь хараат бус байдалд нөлөөлөх оролдлого болон өнөөдөр үргэлжлэх нь.
Ингэж гаднаас нь нүдэж , элдэв зарчимгүй хар сэр бичин түгээж , түүгээрээ ард иргэдэд нөлөөлж байгаа нь Үндсэн хуулийн цэц, түүний гишүүд нь үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах, аливаа байгууллага, албан тушаалтнаас хараат бус байх зарчимд нь ил далдаар халдаж буй , илт хууль зөрчсөн үйлдэл болж байна гэдгийг анхаарах ёстой !!!
Үүнийг эргэцүүлэн нэг хараасай билээ.
Үндсэн хуулийн Цэцийг би бээр ч их шүүмжилдэг байлаа.
Цэцийн гишүүд улстөрчийн тэтгэвэрт гарахынхаа өмнө түр очиж байдаг нөхөн сэргээх эмнэлэг юм уу, манлайлал нь буурсан ахмад улстөрчдийн очиж орогнодог газар уу .. гэж үнэхээр хатуу шүүмжилдэг байсан.
Одоо Үндсэн хуулийн Цэцэд залуу шижигнэсэн хуульчид очдог болсон. Өөрчлөгдсөн. Энэ өарчлөлтөд баярлаж явдаг.
Өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдлын талаар манай өндөр эрэмбийн хуульчид байр сууриа илэрхийлцгээжээ. Тэр бүр гарч ирээд төр улсын байшингаар шогшоод байдаггүй том хуульчид дуугарч байна. Энэ юуг хэлээд байна вэ?
Юм буруу тийш даялчихлаа гэдгийг хэлээд байна.
Академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор С.НАРАНГЭРЭЛ:
Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчиж, Монгол Улсыг Засгийн газаргүй болгосон нь төрийн эргэлт хийсэнтэй ялгаагүй.. Тиймээс Цэц энэ асуудлыг яаралтай авч хэлэлцэх ёстой!… гэжээ.
Энэ бол юу ч бодохгүй зүгээр нэг уншаад өнгөрөх үг биш байна. Ухаантай, тулхтай улсууд тунгаана биз ээ. Энэ улсын бүх иргэд салхин дэвүүр шиг хөнгөн савсаг, ноён нуруугүй, тулхгүй, хэрүүл хараалаас өөр зүйл хүлээж авахаа больчихоогүй биз ээ.
Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж:
Үндсэн хуулийн дээгүүр алхсан хэн ч улс төрийн хариуцлага хүлээх ёстой
Үндсэн хууль бол нэг удаа хэрэглээд хаядаг цаас төдий зүйл биш. Тогтвортой мөрдөгддөг нэхэл хатуутай дээд хууль. Түүнийг саналын олноор эсвэл хүч түрэн зөрчих нь байв ч хол явахгүй. Үндсэн хуулийг судалдаг бид чинь ялсан талд нь тал засдаг хүмүүсээс арай өөр итгэл үнэмшилтэй, түүнийхээ төлөө хэзээ ч урваж шарвахаас өнгөрсөн хүмүүс. Энэ улс, энэ Үндсэн хууль оршсон цагт түүнийг зөрчсөн, дээгүүр нь алхсан үйлдэл бүхэн засагдаж, зөрчсөн этгээд бүр улс төрийн хариуцлага хүлээх ёстой.
Эдгээр хуульчид бол улс төрийн эрх ашиг мэтийг үл тоох луухагарууд.
Миний ихэд хүндлэн дээдэлдэг Иргэн хэмээх алдартай , Монгол Улсын гавьяат багш Дондовын Ламжав :
Үндсэн хууль зөрчиж Засгийн газраа огцруулсан нь алсдаа төрийн эрхийг хууль бусаар булааж авдаг болох үүд хаалгыг нээж байна шүү… хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Үнэхээр ул суурьтай хандах ёстой цаг үе ирж.
Энэ хүн бол нэрнийхээ урд “Иргэн” гэх чимгээс өөр юм зүүж амьдраагүй хүн. Зарим нь бас элдэвлэсэн л харагдана. Өнөөгийн монголд ёс суртахуун газар хэвтэж байгаа болохоор яс хавталзаад л өнгөрдөг болсон.
Олон нийтийн эрх ашгийг төлөөлж буй улстөрчид нь хүртэл харилцааны ямар ч форматгүй, сошил орчинд иргэдээ занаж зүхэн, загнаж хараагаад л сууцгааж байдаг болсон цаг болохоор яалтай билээ.
Маргааш Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно.
Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор ирүүлсэн хүсэлтийг авч хэлэлцэнэ.
Цэц дүгнэлтээ гаргана. Угтуулж дайрах хэрэггүй.
Улаантан цагаантан болж дайтацгаах бүр хэрэггүй. Тусгай чиг үүргийн газар элдэв дарамтгүй ажлаа хийг…
