Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан та ажлаа хийнэ үү!

Монгол улсад асар их хэмжээний хохирол учируулсан хулгайг прокурорын байгууллага шалгалгүй хаацайлсаар 2 жил өнгөрлөө.
Урьханы гэж алдаршсан Б.Чинбатын үйлдсэн гэмт хэргийн талаар:
Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт байрлалтай MV021972 дугаартай лицензтэй “Вайнд Майнд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Чинбат, Ариунболд нар нь / тухайн үед энэ компанийг эзэмшиж байгаад буцааж эзэнд нь зарсан/ 2022, 2023 онд алт олборлох үйл ажиллагаа явуулж байхдаа, зэрэгцээ орших өөрсдийн биш тусгай зөвшөөрөлтэй газрын хилийн зөрчин Туул голын сав хамгаалалттай 6,8 га газарт алт олборлолт явуулж “Ард түний өмч” 500 кг алтыг хууль бусаар олборлож 200 гаруй тэрбум төгрөгийн алт хулгайлж, Монгол улсад хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ.
Туул гол руу тулгаж ухан алт олборлосон.
Гэтэл энэ гэмт хэрэгтэй тэмцэхээр байгуулагдсан Экологийн цагдаагийн гзарын дарга цагдаагийн хурандаа Цогтбаатар нь иргэдээс ирсэн мэдээллийг шалгалгүйгээр 1 сарын хугацаанд дарж эс үйлдэхүйгээр тусалсан байна.
Гомдол мэдээллийг нуун дарагдуулж Эрүүгийн хэрэг үүсгэж шалгах байтал, хэргийг дарахад, түүнд хуулийн мафийнхан тусалсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2. “Хууль бусаар ашигт малтал олборлох” хуулийг зөрчин 200 гаруй тэр бум төгрөг олжээ.
Ингээд энэ алтны томоохон хулгайн асуудал Хууль зүй дотоод хэргийн сайдын түвшинд хүрсний эцэст, нэг сарын дараа очиж, хууль бусаар алт олборлож байсан үйлдлийг таслан зогсоож 0,7 кг алтыг нь хураан авч үйл ажиллагааг нь шалгаж эхэлсэн.
Булган аймгийн цагдаагийн газраар дээрх хэргийг шалгуулан хэргийн ул мөрийг замхруулж гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хаах саналыг прокурорт хүргүүлж прокурор хэргийг хааж, эд мөрийн баримтаар хураагдсан 0,7 кг алтыг буцаан өгч Эдийн засгийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлд үйлчилсэн. Булган аймгийн прокурорын газрын эрх бүхий албан тушаалтнууд тангарагаа зөрчиж гэмт этгээдүүдийн талд үйлчилсэн шийдвэр гаргахдаа хуульчийн болон прокурорын ёс зүй, шударга ёсны зарчмаа хаана хаяж байгаад шийдвэрлэсэн бэ?
Энэ гэмт хэргээс олсон орлогоороо Б.Чинбат, Г.Ариунболд нар нь “Эрдэнийн босго” ХХК-ийн Хулман нуур нүүрсний уурхайг худалдаж авсан байж болзошгүй байна. Энэ уурхайтай холбоотой гэмт хэргийг Улсын Ерөнхий прокурорын орлогч М. Чинбатын шийдвэрээр хэрэгсэхгүй болгож хааснаар хохирогч нар дахин гомдол гаргах эрхгүй болжээ.
Үүний цаана хэргийг нь явуулдаггүй, шалгадаггүй албан тушаалын байдлаа ашиглаад сууж байдаг төрийн албан хаагч нар тангараг, ёс зүйгээ зөрчиж Эрүүгийн гэмт хэрэг хамтран үйлдэж хууль бусаар хөрөнгөжөөд хамгаалаад сууж байна.
Б.Чинбатын цагдаагийн байгууллагатай холбогдож асуудлаа шийдвэрлэх ажлыг цагдаагийн чөлөөндөө гарсан хурандаа Пээдгэр Эрдэнэбаяр гэх хүн зохион байгуулдаг бөгөөд, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дэд дарга бөгөөд залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр, түүний гэмт үйлдлүүдийг хаацайлан хамгаалдаг, үүнийхээ шанд эхнэрт нь Б.Чинбатын өмчлөлийн 1 тэрбум төгрөгийн үнэтэй машиныг унаж байна. Үндсэндээ цагдаагийн байгууллага Б.Чинбатад маш өргөн хүрээнд үйлчилдэг эрүүгийн цагдаагийн хууль зөрчиж ажилладаг авилгал авдаг албан хаагч ч мэдээлэл өгч хаацайлж хууль бус үйлдэл байнга хийж хамгаалж байх магадлалтай байна.
Эдийн засгийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг Урьханы хэмээх Б.Чинбат зохион байгуулж, Баянзүрх дүүргийн ерөнхий прокурор Ү. Содномцог нь Б.Чинбатын прокурортой холбоотой ажил хэргийг прокурорын шат, шатанд нь шийдвэрлэж өгдөг байж болзошгүй. Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ганбатын төрсөн ах Б.Чадраабал нь өдгөө “Урьхан санаа” ХХК-ийг удирддаг. “Урьхан санаа” ХХК нь БГДийн 29-р хороо, Саппорогийн уулзварт байрлах барилгын материалын “Гурвалжин-1”, “Гурвалжин-2” худалдааны төвүүдийг эзэмшиж, ажиллуулдаг. Тэгвэл Б.Чадраалбал нь “Ид шидийн орон”-оор танигдсан Ч.Ганжавхлангийн аав. Ноцтой нь, Б.Ганжавхлан “Вайнд майнд” ХХК-ийг 2017 оны дөрөвдүгээр сард үүсгэн байгуулж, 2021 оны тавдугаар сард авга ах Б.Чинбатдаа шилжүүлсэн байдаг. Гэтэл “Вайнд майнд” ХХК нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Туулын их тохойрол гэх газарт алт олборлож, алт угаасан усаа Туул гол руу хууль бусаар цутгаж байсныг 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоож байжээ. Тайлбар: “Урьхан” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Чадраабал, “Урьхан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганбат, “Урьхан” ХХК-ийн дэд захирал Б.Чинбат 1. Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ганбат “Урьхан” ХХК-ийг эзэмшдэг. “Урьхан” ХХК нь Улаанбаатар-Дарханы зам дагуух “Урьхан” зоогийн газрыг ажиллуулдаг. Түүний “Урьхан” ХХК-ийн дэд захирлаар төрсөн ах Б.Чинбат нь ажилладаг байсан. Гэтэл Б.Чинбат нь 2020 оны нэгдүгээр сарын 21-нд “Эко төв аргууль” ХХК-ийг эзэмшдэг болжээ. Улмаар ердөө сар гаруйхны дараагаас буюу 2020 оны хоёрдугаар сарын 17- ноос эхлэн Б.Чинбатын нэр дээр болон түүний “Эко төв аргууль” ХХК-ийн нэр дээр Төв аймгийн Борнуур сумын 4-р баг, Улаанбаатар-Дарханы замаас холгүйхэн Ар гууль хэмээх газарт зургаан удаагийн захирамжаар нийт 280.000м2 газар олгожээ. Хамгийн ноцтой нь, Б.Чинбатын газар авсан захирамжийн хугацаа нь 2020 оны орон нутгийн сонгуулийн өмнөхөн, 2024 оны сонгуулийн өмнөхөн гэсэн дамтамжтай байх ажээ. Тайлбар: “Вайнд майнд” ХХК-ийн хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан алтны уурхай, Булган, Бүрэгхангай сум, Туулын их тохойрол 3. Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ганбатын төрсөн ах Б.Чинбатын “Инкоммаш” ХХК нь 2020 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Хан-Уул дүүргийн 23-р хороо, Арцатын аманд 51.104м2 газар эзэмшдэг.
Энэ газар дээрээ 30 айлын тансаг зэрэглэлийн “Green hill” хотхоныг барьж худалдсан байна. “Green hill” хотхоны нэг айлын хаус нь 4.3 тэрбум төгрөгийн үнэтэй. 30 айлын хаусыг 4.3 тэрбум төгрөгөөр тооцохоор 129 тэрбум төгрөгөөр худалдсан гэсэн үг. “Урьхан” зоогийн газрын дэд захирал байсан Б.Чинбат Дархан цаазат Богдхан уулын аманд 30 хаус яаж барив гэдгийг хууль хяналтынхан шалгах нь зөв биз ээ. Нэг бүр нь 4.3 тэрбум төгрөгийн үнэтэй 30 хаус бүхий “Green hill” хотхон
Хамгийн ноцтой нь, тус хотхоны хоёр хаусыг Ерөнхий сайд асан Э.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар нарт “бэлэглэсэн” гэх мэдээлэл гарчээ. Энэ бол төр, бизнесийн ашиг сонирхлын “үхэл амьдралын сүлжээ” ямар гүнзгий болсныг илтгэнэ.
Эх сурвалжууд:
ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГГҮҮЛЧДИЙН АА НЭГДЭЛ
https://ergelt.mn/news/22/single/46881
https://www.facebook.com/share/v/1G5b9Fvi8n/
https://www.facebook.com/share/p/1BZqEsca9Z/
https://www.facebook.com/share/v/1BBkbC7NzD/
https://www.facebook.com/share/v/1JWmD7YEiB/ https://isee.mn/n/27823