Орос улс дотоодын хомсдолоо нөхөхийн тулд Хятад, Өмнөд Солонгос, Сингапураас бензин шатахуун импортлохоор төлөвлөжээ
2025-10-02 10:551min

Орос улс дотоод зах зээлийн хомсдолоо нөхөх зорилгоор бензин шатахууны импортын татвараа тэглэх, газрын тос боловсруулахдаа хориотой химийн бодис ашиглахыг зөвшөөрөхөөр төлөвлөж байна. Энэ тухай Коммерсант сонин өчигдөр мэдээлэл нийтэлжээ.
Хятад, Өмнөд Солонгос, Сингапураас бензин шатахуун импортлох төлөвлөгөө нь Оросын шатахууны зах зээлд үүссэн бэрхшээл, хомсдлыг арилгах зорилготой юм. Энэхүү шийдвэр нь дотоодын хэрэглэгчдэд шатахуун тасалдалгүй хүргэх, зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чухал алхам болно гэж улсын засгийн газар үзэж байна.