Төв аймагт 10 сартай хүүхэд уяандаа орооогдож нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 2019 оны долдугаар сарын 25-ны өдөр “Төв аймагт хүүхэд нас барлаа” гэх харамсалтай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, 10 сартай эрэгтэй М нь гэрийнхээ хананаас уяатай байхдаа уяандаа орооцолдож нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Харамсалт хэрэг гарах үеэр түүний эцэг эх нь 9 настай ахад нь “дүүгээ харж байгаарай” хэмээн захиж үлдээгээд сумын төв рүү явсан байжээ.
Одоогоор Төв аймгийн цагдаагийн газар уг хэргийн шалгалтын ажиллагааг явуулж байгаа бөгөөд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ хараа хяналтаа сайн тавих шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.