Энэтхэгийн засаг захиргаа тус улсын хойд хэсгийн 132 тосгонд сүүлийн гурван сарын хугацаанд нэг ч охин хүүхэд мэндлээгүйн шалтгааныг судлах гэж байна. Энэ талаар “Al Jazeera” суваг энэ сарын 23-нд мэдээлжээ.
Эрх бүхий хүмүүсийн мэдээлснээр Уттарханд мужид сүүлийн гурван сарын дотор нэг ч охин хүүхэд мэндлээгүй нь селектив үр хөндөлт хийлгэсэн байж болзошгүй гэсэн сэжиг таамаглал төрүүлж байгаа гэнэ.
Энэтхэгт үр хөндөлтийг хориглодог хэдий ч нийгэм, соёлоосоо болоод охиноос илүү хүүтэй болохыг эрмэлздэг байна. Сүүлийн үед ЭХО-гоор хүүхдийн хүйсийг харах боломжтой болсон тул селектив үр хөндөлт хийж болзошгүй гэж үзэж байна.
1994 онд селектив үр хөндөлтийг хориглож, эмч нар хүүхдийн хүйсийг хэлэхийг зөвшөөрөхөө больсон. Гэвч энэ үйл явцыг хянах боломжгүй аж.
Энэтхэгт өнөө үед эмэгтэйчүүдийн тоо цөөрөх хандлагатай байгаа юм.
Эх сурвалж: regnum.ru