Н.Энхбаяр, Ч.Ганхуяг нар усанд сэлж, дугуйгаар уралдана

Тэсвэр хатуужлын спорт Триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Архангай аймгийн Өгий нуурт эхэллээ. Мэргэжлийн тамирчид болон сонирхогчдын дунд болдог тус тэмцээнд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг зэрэг олны танил хүмүүс өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Эдгээр эрхмүүд өнгөрсөн жилийн тэмцээнд оролцож байсан бөгөөд энэ жил даагаа нэхэхээр болсон байна.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өнгөрсөн жилийн тэмцээний дараа “Залуучуудын спортыг сонгож өөрийгөө сорьж үзлээ. Усанд сэлэхэд хүнд байлаа. Сонирхолтой төрлийн спорт байна. Анх удаа оролцож замаа дуусгаж чадлаа. Үнэхээр тэсвэр тэвчээр шалгасан төрөл байна шүү. Бас энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа холбооныхонд баярлалаа гэж” хэлж байсан юм.

Унадаг дугуй, усанд сэлэлт, гүйлтийн төрлүүдийг багтаасан Триатлоны спорт тэсвэр хатуужлын том шалгуурыг шалгадаг. Тиймээс энэ төрлийг тэр бүр хүмүүс сонирхоод байдаггүй. Тэгвэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг нарын олны танил эрхмүүд сонгоод эхэлжээ.

Фото: УАШТ-2018

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн