Шахмал түлшийг 400 цэгээр борлуулж эхэллээ

2025-09-15 11:141min
сайжруулсан

Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэхээр болсон. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар /2025.09.09/ мэдээлэл хийсэн. Тухайлбал, 2025 оны есдүгээр сарын 15-наас буюу өнөөдрөөс сайжруулсан түлш буюу мидлинг түлшийг 400 цэгээр борлуулж эхэлж байна. Үүнээс гадна аравдугаар сарын 1-нээс хагас коксон нүүрсийг худалдаанд гаргахаар болсон. Энэ жил 40-45 мянган тонн сайжруулсан түлш буюу мидлинг, 306 мянган тонн хагас коксон түлшийг борлуулалтад гаргахаар төлөвлөж байгааг холбогдох албанаас мэдээлсэн.

Түүнчлэн иргэд түлш худалдан авахдаа “Сайн” карт болон “Хотула” апплейкшн ашиглан худалдан авалт хийх юм. Энэ талаар дижитал инфосек ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Алтан-Очир хэлэхдээ “иргэд Хотула апплейкшнаас сайжруулсан түлшээ худалдан авах боломж нээгдэж байна. Ингэхдээ Хотула апплейкшнд бүртгүүлж виртуал карт үүсгэж шахмал түлш худалдан авахаас гадна хуучин ашиглаж байсан “Сайн” картаа давхар ашиглаж болно.

Мөн ухаалаг гар утас, “Сайн” картгүй тохиолдолд иргэний үнэмлэхийн QR уншуулж худалдан авалт хийх боломжтой юм.

Гар утасны апплейкшнд борлуулалтын 400 цэгийн байршил болон агуулахад хэр хэмжээний шахмал нүүрс байгааг хэрэглэгчид гар утаснаасаа харж болно. Үүнээс гадна 400 цэгийн ажлын цагийн хуваарь, холбогдох дугаарыг багтаасан. Мөн “Хотула” апплейкшн дээр үүссэн виртуал картаас өрхийн гишүүн нэмэх болон хасах үйлдэл хийж болно” гэв.

Ингээд “Хотула” апплейкшнийг хэрхэн ашиглан шахмал түлш худалдан авах зааврыг танилцуулж байна.


Сайжруулсан шахмал түлш худалдан авахдаа ашиглаж байсан “Сайн” картаа ашиглаж хагас коксон түлшээ худалдаж авч болохоос гадна Хотула аппликейшн ашиглан худалдан авах боломжтой. Арванхоёрдугаар сарын 15-наас “Сайн” картны хэрэглээг бүрэн халж гар утасны аппликейшны хэрэглээнд шилжшүүлнэ. Энэ хугацаанд иргэд шинэ хэрэглээнд бүрэн дасах, хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой гэж тооцжээ.