HBO суваг “Хаан ширээний тоглоом”-ынхоо төгсгөлийн бүлгийг өнгөрсөн хавар толилуулсан билээ. Зургаан ангиас бүрдэх төгсгөлийн бүлэг цувралын үнэнч үзэгч, шүтэн бишрэгчдийн хүлээлтийг давж чадаагүй учраас наймдугаар бүлгийг дахин хийхийг шаардсан цахим давалгаа өрнөх болсон юм.
Тэгвэл HBO сувгийн захирал Кейси Блойс үзэгчдийн шаардлагад албан ёсны хариулт өглөө. Тэрээр ” Том хэмжээний төсөл дуусахад хүн бүр л өөрийнхөөрөө төгсгөхийг хүсдэг. Сувгийн зүгээс юу хүсэж байгааг сайн мэдэж, бүрэн ойлголцож байсан тул би зохиолч Дэвид Бениоф, Д. Б. Вайсс нартай бага харьцаж байсан. Минийхээр наймдугаар бүлэг тун сайн болсон” гэлээ. 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшинэ гэдэг үүний нотолгоо хэмээн Кейси Блойс нэмж өгүүлжээ.