Гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим зөрчсөн түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхаарууллаа.
Энэ сарын 18-22 хооронд ХӨСҮТ-д ТҮЦ-ээр худалдаалагдаж байсан хаяг шошгогүй, хавчуургатай талхнаас 22 иргэн хоолны хордлогоор өвчилсөн.
Тиймээс ард иргэд та бүхэн гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим зөрчсөн, тасалгааны температурт ил худалдаалж буй хавчуургатай талх, кимбаб, пирошки, хуушуур, ороомог гэх мэт түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар