НДС-аас 72,621 тэтгэвэр авагчдад 448.2 тэрбум төгрөг олгожээ

2025-09-01 09:51
128_4166071-1

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдсан 101,038 иргэн байна гэсэн статистик тоо гарсан. Эдгээр иргэдэд үзүүлэх сэргээн засах тусламж, үйлчилгээний хүртээмжийг 2025 онд нэмэгдүүлэхээр нийгмийн даатгалын байгууллага дараах ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна. Тухайлбал, сэргээн засах тусламж хүртэмжийг нэмэгдүүлж 11 сувилалтай гэрээ байгуулан хамтран ажиллаж хөдөлмөрийн чадвар алдсан иргэдэд сэргээ засах тусламж үйлчилгээг хүргэж байна.

Мөн нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрт олгох нэг ор хоногийн зардлын хэмжээ 70,000 төгрөг байсныг 110,000 төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан байна.

Үүнээс гадна нийгмийн даатгалын байгууллага 2024 онд Нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар алдсан 72,621 тэтгэвэр авагчдад 448.2 тэрбум төгрөгийг тус тус олгосон байна.

Тиймээс хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсэн амаржсаны эмнэлгийн хуудасны бичилт, олголтыг бүрэн цахимжуулсан аж. Цаашлаад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг харьяалал харгалзахгүй, цахим эрүүл мэндийн мэдээлэлд үндэслэн, санамсаргүй түүврийн аргаар цахимаар шийдвэрлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.