Өнөөдөр Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно
2025-08-29 10:27

Өнөөдөр Улаанбаатар хотод +18…+20 градус дулаан байна. Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Мөн Өвөрхангайн хойд хэсэг, Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан үерийн аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох юм байна.