Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, улмаар тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийхээр олон нийтээс санал авсан билээ. Үүний дагуу өнөөдөр буюу наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 16-ныг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийхээр болсон. Дугаарын хязгаарлалт 08.00-20.00 цагийн хооронд бүсчлэл харгалзахгүй үйлчилнэ.
Харин хичээлийн шинэ жилийн өдөр буюу 9-р сарын 1-нд бүх тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохоор зохицуулалт хийх юм.
Сондгой тоогоор төгссөн бол наймдугаар сарын 27, 29, 31-нд, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно. Тэгш тоогоор төгссөн бол наймдугаар сарын 28, 30-нд, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд хөдөлгөөнд оролцоно.

