Д.Номин-Эрдэнэ дэлхийн шатрын “Супер лиг”-ийн хошой алтан медальтан боллоо

2025-08-20 13:00
jkkkkkk

Дэлхийн шатрын “Топ-5” лигийн нэг Туркийн “Супер лиг”-ийн тэмцээнд монгол тамирчин аваргаллаа.

Турк улсын Анкара хотод зохион байгуулагдсан Туркийн “Супер лиг”-т “Тарсус Зэка” клубээс эмэгтэй ангилалд Монгол Улсаас уригдан оролцсон Д.Номин-Эрдэнэ тэргүүн байр эзэлж, хошой алтан медалийн эзэн боллоо.

Тэрээр тэмцээний эмэгтэй ангилалд Хятадын их мастер Жу Жинэр болон “GM-1”, “IM-10”, “WGM-5”, “WIM-5” гэсэн дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын бүрэлдэхүүнтэй 15 өргийн турш хүнд ширүүн өрсөлдөөнийг өрнүүлсэн юм.