Орон сууцны дундаж үнэ 14.4 хувиар өсжээ

2025-08-14 10:37
oron

2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар өссөн байна. Энэ нь орон сууцны үнэ нийтээрээ тогтвортой өсөлттэй байгааг харуулж байна.
Дундаж ханшийг авч үзвэл, шинэ орон сууцны нэг ам метрийн үнэ 4.7 сая төгрөг байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Харин хуучин орон сууцны нэг ам метрийн үнэ 4.5 сая төгрөгт хүрч, жилийн хугацаанд 15 хувиар өссөн байна.

Байршлаар нь ангилбал, хуучин орон сууц Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байгаа бөгөөд нэг ам метр нь дунджаар 5.5 сая төгрөг хүрч байна. Харин хамгийн хямд үнэ Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдэж, нэг ам метр нь 3.2 сая төгрөг байна. Шинэ орон сууцны хувьд үнэ нь байршлаас хамааран нэг ам метр нь 3.3–5.3 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа юм.