Гол, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Өчигдөр буюу наймдугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүр орчмын голд 9-12 насны 10 хүүхэд тоглож байгаад нэг хүүхэд голын усанд урсжээ. Онцгой байдлын аврах ангийн бүрэлдэхүүн өнөөдрийг хүртэл хоёр дахь өдрөө эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд иргэдийг гол, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сэрэмжтэй байхыг анхааруулж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байхыг сануулсаар байна.
– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах
– Стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх
– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.