14 мега төслөөс хойшлогдох 5 төсөл

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 40 хувиар унаж, үүний нөлөөгөөр манай улсын төсвийн орлого тасраад байгаа.
Тиймээс Г.Занданшатарын Засгийн газар өмнөх Засгийн газрын хэрэгжүүлэхээр зарласан 14 мега төслийг эрэмбэлээд хэрэгжиж эхэлсэн, хэрэгжүүлэх, хойшлуулах гэж гурав ангилж байгааг Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал мэдэгдсэн. Тодруулбал, 14 мега төслийг эрэмбэлээд 14 шалгар үзүүлэлтээр 4 бүлэгт хуваарилжээ. Хэрэгжүүлэхээр зарлаад байсан 14 мега төслийг хэрэгжүүлэхэд нийт 43.4 их наядын санхүүжилт шаардлагатай.
Санхүүжилтийн эх үүсвэрийн нөлөөллийн үнэлгээ
Нийгмийн нөлөөллийн үнэлгээ
Төслийн бэлэн байдлын үнэлгээ гэх мэт 14 шалгуур үзүүлэлтээр үнэлэхээр
Төмөр замын хил холболт, газрын тосны үйлдвэр, ураны төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхэлсэнд тооцогдож байгаа аж.
Ач холбогдол өндөртэй, хэрэгжүүлэх 5 төсөл
Тавантолгойн цахилгаан станц
Зэс боловсруулах үйлдвэр
Гангийн цогцолбор
Алт цэвэршүүлэх үйлдвэр
Нүүрс химийн цогцолбор
Хойшлуулах төслүүд
Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр
Хэрлэн тоонот орхон онги
Эгийн гол
Үндэсний хиймэл дагуул
Эрээнцав Баруу-Урт, Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр зам