2025-06-26 10:511min00

Сэлэнгэ аймгийн зургаан суманд гарсан 10 гал түймрийг унтраахаар ажиллаж байна

image-f616eb98-b9e7-4255-b2f0-ed53c0cc092a

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Шаамар, Ерөө, Түшиг, Цагааннуур, Хүдэр сумдад ойн түймэртэй байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж, Сэлэнгэ аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа.
Аймгийн хэмжээнд өчигдөр /2025.06.25/ 22:00 цагийн байдлаар хоёр түймэр цурманд, 8 ойн түймрийн дуудлагатай байна. Тодруулбал:
Алтанбулаг сум Цөх 3 дугаар баг “Доргон толгой” гэдэг газар,\
Алтанбулаг сумын Цөх 3 дугаар баг “Орос даваа” гэдэг газар,
Алтанбулаг сумын Цөх 3 дугаар баг “Гурван цагаан толгой” гэдэг газар,
Алтанбулаг сумын Цөх 3 дугаар баг “Хазай” гэдэг газар,
Цагааннуур сумын Оргих 1 дүгээр баг Товхон хан уулын ар “Хоорондын ам” гэдэг газар,
Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг “Даваат” гэдэг газар,
Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг Ялбаг “Асгатын ам” гэдэг газар,
Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг “Шарлангийн гол” гэдэг газар,
Түшиг сумын Жаргалмандах 1 дүгээр багийн “Самдан шовх” гэдэг газар гарсан ойн түймрийг 2025.06.24-ны өдрийн 19:05 цагт цурманд оруулсан.
Хүдэр сумын Баянцагаан баг “Жаргалантын даваа” гэдэг газар гарсан ойн түймрийг 2025.06.25-ны өдрийн 21:28 цагт цурманд оруулсан.
Ойн түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Алтанбулаг, Түшиг, Цагааннуур, Мандал, Ерөө, Хүдэр сумын ЗДТГ, сумдын мэргэжлийн анги, Хилийн цэргийн 0243 дугаар анги, Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны болон орон нутгийн иргэд ажиллаж байна.
Иймд иргэн бүр сонор сэрэмжтэй байж, цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.