Манай улсаас ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 10 тамирчин оролцож байгаа билээ. Залуучуудын ангилалд Э.Эхо -45кг жинд хүрэл медаль хүртээд байсан бол өчигдөр өсвөрийн ангилалд монголын таеквондогийн өсвөрийн шигшээ баг, БНСУ-ын Пүнсен таеквондо дунд сургуулийн сурагч ОУХМ Т.Энхжин -49кг жинд хүрэл медаль хүртлээ.
Т.Энхжин нь БНСУ-д таеквондогийн төрөлжсөн сургалттай Пүнсен дунд сургуульд бэлтгэлээ базаадаг бөгөөд БНСУ-д жил гаруй бэлтгэл хийж байгаа манай ирээдүй болсон тулаанч юм. Тун удахгүй Узбекистан улсын Ташкент хотноо өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох Т.Энхжиндээ амжилт хүсэн баяр хүргэе.
Эх сурвалж: LIVETV