Хүүхэд насныхаа хүсэл сонирхлыг ажил хэрэг болгож чадсан “Сувдан гоёл” ХХК–ийн захиралЖ.Жагаамаатай ярилцсанаа хүргэе. Тэрээр “Бид чулууг гоёл чимэглэлд өргөн хэрэглэдэг ч хэзээ, хаана зүүхээ төдийлөн сайн мэддэггүй. Байгалийн чулууны энерги шингээх шинж чанар өөр өөрбайдаг. Тиймээс чулуун зүүлтээ хэн нэгэнтэй сольж зүүх хэрэггүй” хэмээн ярих нь сонирхол татахажээ.
–Цахим ертөнцөд танай “Уран гар” фэйж хуудас нэлээд идэвхтэй байдаг. Мөн байгалийн чулууныталаар олон сонирхолтой мэдээллийг өгсөн байдаг. Та чулуун гоёлоо хэзээнээс урлаж эхэлсэн бэ. Энэтаны хүүхэд насны хобби гэсэн үү?
–Би хүүхэд байхаасаа гар урлал сонирхож, гоёл чимэглэл урлаж сурсан. Хүсэл сонирхол маань намайг чулууныертөнц рүү хөтөлсөн. Эмэгтэй хүн болоод ч тэр үү гоёж гангалах дуртай. Шүр, сувдаар гоёл чимэглэл урлаад гэрийнхэндээ бэлэглэдэгбайв. Нэг удаа санамсаргүй сургалтад хамрагдсан юм. Тэр сургалтаас чулуу хэлхэх, сүлжих технологи ямарбайдаг, яаж гоёл урлаж болох талаар анхны мэдэгдэхүүнтэй болж байлаа. Хүнд анхны бүтээл дурсамж үлдээж, илүү ихийг бүтээх урам өгдөг. Анх 4 мм хэмжээтэй 100 ширхэг жижиг болороор бөгж урлаж байсан. Би чулуугаархийсэн гоё бүтээл харахаараа дахин давтагдашгүй, өвөрмөц хийц загвартай бүтээл урлах гэж их хичээдэг. Ажилтай, завгүй байсан ч зав гаргаад хийдэг. Тиймдээ ч хүсэл сонирхлоо хобби, хоббигоо ажил хэрэг болгожчадсан.
–Хоббигоо ажил хэрэг болгоход гэр бүлийн нөлөө, дэмжлэг чухал байдаг. Таны ажлыг хэр дэмждэг вэ?
–Манай гэр бүл ажлыг маань сайн ойлгож дэмждэг. Нөхөр, хүү хоёр маань бугуйн цагаа, чулуун бугуйвчтайхослуулж зүүдэг. Том хүү дэлгүүр нээхэд их тусалсан. Намайг орон нутгаар явсан үед дэлгүүрээ ажиллуулаад, үйлчлүүлэгчдээс захиалга авч зарим нэгэнд нь гоёл зэхэж өгсөн байдаг. Хөдөө орон нутгийн хүмүүс “Сувдан гоёл” гэхээр андахгүй мэднэ. Харин “Уран гар” бол манай компанийн фэйж хуудас. Фэйж хуудас маань одоогоор 60 мянган дагагчтай. Бид чөлөөт цагаараа фэйж хуудсаараа дамжуулан хүмүүсийн сонирхсон асуултанд хариулдагюм.
–Сүүлийн үед байгалийн чулуугаар үндэсний бүтээл урлаж байгаа гэж сонссон?
–Би өөртэйгөө адилхан хүсэл сонирхолтой, гар урлалын бүтээл урладаг бүсгүйчүүдийн нүүр номоор аялж, бүтээлүүдийг нь сонирхож хардаг. Тэдний дунд гадаад хүмүүс ч бий. Тэд бүтээлдээ үндэснийхээ хэв загварыгшингээсэн нь их сонирхолтой санагдсан. Тиймээс сүүлийн үед монгол хатдын ээмэг, бугуйвч, малгай, толгойнунжлага, энгэрийн зүүлт зэргийг шүр, сувдаар урлаж, мөнгө, чулуу шигтгэн хийж байгаа юм. Үндэснийхээ өвуламжлалаас санаа авч, өдөр тутамд зүүж болох гоёл руу түлхүү анхаарч байна.
–Таныг гар урлалын бүтээлүүдээрээ олон шагнал хүртсэн гэж байсан. Энэ талаарх мэдээллээсээхуваалцаач?
–Одоогоос гурван жилийн өмнө Монголын зохион бүтээгчдийн холбооноос монгол чулуугаар загварлаг бүтээлтуурвисан гэж шилдэг шагнал хүртэж байсан. Мөн Хөвсгөл түншлэлээс “Хэрэглэгчдэд нийцсэн бүтээгдэхүүн” өргөмжлөл, Завхан аймгаас “Шилдэг гар урлалын бүтээгдэхүүн” өргөмжлөл хүртэж байв. Миний хэтийн зорилгобол өөрийн бүтээлээ гадаадын зах зээлд гаргах. Тиймдээ ч бүтээлдээ өөрийн гэсэн өнгө төрхийг харуулахыгзорьдог. Амьдарч буй орчин, цаг үетэйгээ нийцүүлж мэдрэмжтэй урлахыг хичээдэг болохоор миний урласанзагвар бусдын дэлгүүрт тэр бүр байдаггүй юм.
–Хүмүүс ер нь ямар чулууг илүү их сонирхдог вэ. Жишээ нь та өөрөө ямар чулуугаар гоёх дуртай вэ?
–Чулуу болгон өөрийн гэсэн энергитэй. Тиймээс тухайн эзэндээ эрч хүч хайрлаж, урам зориг өгдөг. Зарим чулууг харахаар өөрийн эрхгүй сэтгэл сэргэж баярладаг. Ялангуяа, сайхан үйл явдал өрнөсөн газраас олдсон чулууэзэндээ эерэг энергийг өгдөг. Би хар мана зүүх дуртай. Сүүлийн үед турмалин, усан болор зүүж байгаа. Хүмүүссүүлийн үед алт, мөнгө, үнэт эдлэлээс татгалзаж, байгалийн чулуунаас энерги, эрч хүч авахыг хүсдэг болсон. Хүмүүс сонголтондоо их мэдрэмжтэй ханддаг болсон. Тиймээс засвар хийгдээгүй байгалийн хэв тогтоцтой чулууг их сонирхдог. Тухайлбал багш нар, банк санхүүгийн мэргэжилтэй хүмүүс чамин хийцтэй жижиг чулуун зүүлт, ээмэг, бөгж зүүх сонирхолтой байдаг. Харин худалдаа үйлчилгээ, бизнес эрхэлдэг хүмүүс том шигтгээтэйчулуугаар гоёх дуртай. Мөнгөтэй байнга харьцдаг хүмүүс голдуу мөнгөний энерги дууддаг чулууг сонгодог. Оюунлаг, зохион байгуулах авьяастай, шүүгч, прокурор ажилтай хүмүүс хар, цагаан хэл амнаас хамгаалсанутаат болор чулууг сонгодог. Мөнгөтэй болохыг хүсч байгаа хүнд нил ягаан болор тохиромжтой байдаг. Энэчулуу санхүүгийн эрсдэлээс эзнээ хамгаалдаг.
–Хаврын улиралд бүсгүйчүүд ямар чулуун гоёл сонирхдог вэ?
– Байгалийн чулуу өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, энергитэй, хүнд нөлөөлөх нөлөөлөл нь хүртэл өөр байдаг. Тиймээс зарим хүмүүс өөрт байгаа чулуугаараа гоёлын зүүлт, ээмэг хийлгэх гээд бариад ирдэг. Хавар хүмүүс ажил үйлс, эрүүл мэнддээ анхаарч өөрт ээлтэй ордны чулууг сонгодог. Монголчууд эрт үеэс чулууг амьдралахуйдаа өргөн хэрэглэсээр ирсэн. Тухайлбал, ногоолин чулууг нярай хүүхдийнхээ өлгийд хийж, нүднээ үлүзэгдэх муу зүйлээс хамгаалдаг байсан. Мөн улаан маныг эрүүл мэндийн чулуу гэдэг. Шөрмөс мана, усан маназэрэг чулуу дотроо болорын ургалттай, Монголд хамгийн их байдаг. Зарим чулуу дотроо бөмбөлөг, од гариг, эрхэсийн хэлбэртэй, янз бүрийн амьтны дүрстэй байдаг.
–Чулуу сонирхож судалдаг энэ зан чинь таныг хаанаас ямар чулуу олох вэ гэсэн эрэл хайгуулдхөтөлдөг байх. Гадна, дотны чулуу их сонирхоно биз?
–Тэгэлгүй яахав. Би хайж байсан чулуугаа олсон. Турмалин чулуу надад хэрэгтэй байсан болохоор интернэтээсхайж, таньж мэддэг, ойр дотны найзуудаасаа асууж сураглаж байлаа. Аливаа зүйл энергиэрээ таталцдаг шүүдээ. Гэтэл саяхан нэг найз маань ОХУ–аас турмалин авчирч өгсөн. Энэ мэтчилэн эрж хайсан зүйл маань ямарнэгэн байдлаар олдоод л байдаг юм. Энэ чулуу өөртөө ягаан, ногоон, шар гэх зэрэг тод өнгө үүсгэдэг. Турмалиннь соронзон долгионыг бууруулдаг учраас эрүүл мэндэд тустай байдаг.
–Зарим хүн байгалийн чулуу эзэндээ хүнддэг гэж үздэг. Энэ тухай таны бодлыг сонсъё?
–Би сүсэг бишрэлтэй. Хаана ч очсон тухайн нутгийн газар шорооноос дураараа чулуу хөдөлгөж авдаггүй. Хүнэрхэлж буй ажилдаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Хөдөөгүүр явж байхад нутгийн иргэд чулууг авахдаа занүйлийг нь ёсчлон үйлдэж газар аргадаж авсан тухайгаа ярьдаг. Тиймээс энэ бүхнийг бодолцож үздэг. Буруу санааөвөрлөж, хулгайн гараар орж ирсэн чулуу сөрөг үр дагавартай байдаг.
–Чулуу болгон өөрийн гэсэн энергитэй гэж та хэллээ. Чулууны билэгдэл, учир утгыг тайлбарлаж өгөөч?
–Би хүмүүст хэлдэг. “Та өөрт байгаа чулуугаа хүн болгонтой сольж зүүх хэрэггүй” гэж. Яагаад гэвэл, таны энерги тухайн хүний энергитэй холбодож таагүй мэдрэмж төрүүлнэ. Тиймээс сахиус мэт дээдлэх хэрэгтэй. Учир нь тандзөв энерги өгч, амьдралын тань хэв маягийг идэвхжүүлж байдаг. Тухайлбал эзэнд нь ямар нэгэн аюулзаналхийлэл ирлээ гэхэд зүүж буй зүүлт, бугуйвч нь тасрах, бие нь муудвал өнгөө алдаж харлах зэргээрмэдрэгддэг. Байнга завгүй ажилладаг, амархан бухимдах гээд байдаг хүмүүс саран чулууг зүүвэл тайвширна. Биндэръяа чулуу үнэнч дурлалын бэлгэдэл болдог тул хосууд муудалцсан үед зүүхэд эвлэрүүлэх энергитэй. Сувдэмэгтэй хүний зовлонг нимгэлдэг гэж үздэг. Мөн урт удаан, аз жаргалтай амьдралыг бэлгэддэг. Настай хүмүүсдөш чулууг сонгож зүүхэд сайн. Энэ чулуу цусны даралт бууруулахаас гадна соронзон долгионыгсаармагжуулдаг. Барын нүд эр хүний хийморийг бадраадаг бол эмэгтэй хүнд эрүүл мэндийн чулуу болдог. Молор чулуу гэр бүлийн сахиус болдог учир айл бүрт байхад тохиромжтой. Гартаам чулуу зүрх судасны өвчин, ядаргаа арилгахад тустай байдаг.
Эх сурвалж: Б.ТУУЛ