Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт долоон настай охины хоёр гарын гурван хурууг тасдаж танхайрсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Дээрх хэргийг үйлдсэн этгээдэд холбогдох хэргийн шүүхэд хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд наймдугаар сарын 1-ний өдөр товлогдсон байна.
Хэргийг сануулахад, тус дүүргийн 17 дугаар хорооны иргэн, 51 настай, эрэгтэй Ш нь 2019 оны тавдугаар сарын 15-ны өдөр архи ууж согтуурсан үедээ долоон настай нагац дүүгийнхээ зүүн гарын хоёр хуруу, баруун гарын нэг хурууг тасджээ. Эх сурвалжийн мэдээлснээр, хохирогч охины биеийн байдал сайн байгаа аж.