2019-07-23 17:231min01

Морь цоллооч М.Цолмон “Эрдэнийн Очир” одонгоор шагнуулжээ

erdeniin ochir

Говьсүмбэр аймгийн прокурорын газрын жижүүр, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, морь цоллооч, уяач М.Цолмон Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны “Эрдэнийн Очир” одонгоор шагнагдсаныг тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Мөнгөнцэцэг гардуулан өгчээ.

М.Цолмон нь 2004 оноос хойш улсын болон бүсийн хурдан морьдын уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгүүдийн цолыг дуудаж байгаа бөгөөд Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан, 2019 оны долдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Хүйн 7 худагт зохион байгуулагдсан Монголын шигшмэл хурдан хүлгүүдийн “Их хурд-8″ уралдаанд тус тус түрүүлж, айрагдсан азарганы цолыг дуудаж алдаршуулсан байна.

1 сэтгэгдэлтэй

  • Нэргүй

    2019-07-23 23:36 at 23:36

    Ер нь тал нутгийнхан хоолой сайтай бдг, монголын уртын дуучид гэхэд ихэнх нь дундговь дараа нь сүхбаатар дорноговь өмнөговьхэнтий сүхбаатарынхан бдг

    Хариулах

Нэргүй сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй