Персейдийн солирын бороо нь бусад солирын бороог бодвол илүү тод хурц ажиглагддагаараа онцлогтой. Энэ жилийн хувьд солирын борооны оргил үе нь саргүй шөнө тохиож байгаагаараа их онцлогтойгоос гадна оргил үе буюу их харагдацтай үе нь хоёр өдөр үргэлжлэх юм байна.
Персейдийн солирын бороо нь жил бүрийн долоодугаар сарын 17-ноос наймдугаар сарын 24-ний хооронд тохиодог. Оргил үе наймдугаар сарын 12, 13-нд тохионо. Оргил үедээ цагт дунджаар 60-70 солирын гялбааг ажиглах боломжтой юм.
Солирын бороог ажиглахдаа аль болох гэрэлгүй, харанхуй газрыг сонговол илүү тод, олноор ажиглагдана. Энэхүү солирын бороо нь сүүлт од 109P/Swift-Tuttle -ийн явж өнгөрсөн замд үлдсэн сансар огторгуйн хад, чулуу, шороо тоосноос улбаатай.
Мөн энэ үед наймдугаар сарын 11-д нарны хагас хиртэл тохиох аж. Улаанбаатараас 17 цаг 56 минутаас 19 цаг 23 минутын хооронд 30 орчим хувьтайгаар ажиглагдана. Оргил үе нь 18 цаг 40 минутанд тохионо.