2019-07-23 15:031min00

Монголын тамирчид ДАШТ-ний өмнөх сүүлчийн чансаанд багтав

nyadhan

“Будапешт-2018” ДАШТ, 2019 оны тивүүдийн АШТ, Иван Ярыгин, Дан Колов, Сассари, Яшар Догугийн ОУТ-ээр дэлхийн чансааны оноо олгосон билээ. ДАШТ-ий өмнөх хамгийн сүүлийн чансаанд Монголын 10 тамирчид багтав.

-53 кг-ын жинд ОУХМ Э.Сумъяа 22 оноогоор 12,

-57 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 28 оноогоор 11,

-59 кг-д ОУХМ А.Батцэцэг 26 оноогоор ес,

-ОУХМ Б.Шоовдор 25 оноогоор 10,

-62 кг-д ОУХМ Э.Гантуяа 26 оноогоор 11,

-65 кг-д ОУХМ З.Болортунгалаг 24 оноогоор ес,

-ОУХМ Х.Болортуяа 16 оноогоор 17,

-68 кг-д хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 44 оноогоор дөрөв,

-72 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа 48 оноогоор гурав,

-76 кг-д ОУХМ Г.Наранчимэг 14 оноогоор 18 дугаар байрт тус тус бичигджээ.

Эднээс 68 кг-ын жинд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, дэлхийн оюутан залуучуудын “Универсиад” их наадам болон Азийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг жиндээ дөрөвдүгээр байрт бичигдснээр Нур-Султаны ДАШТ-д хэсгээ тэргүүлэн барилдана.

Харин 72 кг-д чансааны гуравдугаарт эрэмбэлэгдсэн ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа энэ жилийн улсын аваргад олимпийн буюу 68 кг-д барилдсан ч түрүүлээгүй учир ДАШТ-ийг өнжихөөр болсон билээ. Түүний оронд дэлхийн чансааны тавдугаарт бичигдэж буй Египетийн бөх Самар Ибрахим Хамза хэсэг тэргүүлэн барилдах боломжтой.