БНСУ-ын Хүний эрхийн үндэсний хороо/ХҮЭХ/-ноос өнгөрсөн долоо хоногт гадаадын ажилчин алдаа, зөрчил гаргаагүй тохиолдолд бүртгэлийн хугацаа алдсан ч уг гадаадын иргэнд оршин суух эрх олгох ёстой хэмээн мэдэгджээ.
ХЭҮХ нь өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт “А”орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн газарт “Хууль дүрэм зөрчилгүй үлгэр жишээчээр ажиллаж байсан Монгол улсын иргэн 33 настай “Б”-д хөдөлмөр эрхлэх боломжийг олгох ёстой” хэмээх шаардлагыг хүргүүлэхээр болжээ.
Монгол улсын иргэн “Б” нь 2017 оны гуравдугаар сарын 21-ний өдөр тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар ирсэн ба Кёнг Ги мужийн Ку-Яан хотод 1 жил ажилласны дараагаар ажлын байр, амьдарч буй газраа солихыг хүссэн өргөдлийг 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр тус мужийн хөдөлмөр эрхлэлтийн газарт өгчээ.
Гэтэл тус хөдөлмөр эрхлэлтийн газар нь “Б”-гээс ажлын бүртгэлд шаардлагагүй сүрьеэ өвчний сорил авчирахыг шаардан хоног хугацаа алдагдуулсан бөгөөд үүний үр дүнд ажилд бүртгэх 3 өдрийн хугацаа дуусч, хуулийн хэрэгжилтийн дагуу өөр ажилд бүртгээгүй буюу товчоор хэлбэл “харлуулсан” байна.
ХЭҮХ-ноос тус орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга “Бид хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн системийн дагуу хууль ёсоор орж ирсэн гадаадын гэрээт ажилчинд шударга бусаар хандсандаа хуулийн хүрээнд хамгаалах үүрэг хүлээх нь зүй ёсны хэрэг” гээд “Гэсэн хэдийч одоогоор иргэн “Б”-гийн шинэ ажлын байранд бүртгүүлэх хугацаа арай дуусаагүй байгаа ба ажлын байраа солихоор гаргасан өргөдөл бүрт бид хариуцлага хүлээнэ гэдэг нь өрөөсгөл ойлголт юм” хэмээсэн мэдэгдэл гаргасныг дурьджээ.