Бурхны шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн даншиг наадмын бөхийн барилдааны салбар комисс орон нутгийн хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Даншиг наадам долдугаар сарын 26-наас 28-нд Баянхонгор аймагт болох бөгөөд барилдах бөхчүүдийг долдугаар сарын 25-нд бүртгэнэ. Бөхчүүд цолны үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлнэ. Хүндэтгэх шалтгаантай бол тухайн өдөр аймгийн БТСГ-ын цахим хуудас болон холбогдох утасны дугаарт хандах боломж ч бий аж.
Улсын баяр наадамтай дүйцэхүйц бай шагналтай тус барилдаан улс, аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдэд нээлттэй байх ба 256 бөх барилдах аж.
Даншиг наадмын бөхийн барилдааны түрүү бөх 10 сая төгрөг, үзүүрлэсэн бөх найман сая төгрөг, шөвгөрсөн хоёр бөхөд тус бүр зургаан сая төгрөгийн бай шагнал олгохоор төсөвлөснийг салбар комиссоос дурдав.
Бөхийн барилдааны салбар комиссын дарга Ч.Гомбодорж “Ламын гэгээний 380 жилийн ойн даншиг наадмыг зөвхөн Баянхонгорчуудын баяр биш шашин, төрөө дээдэлдэг монгол түмний баяр гэж ойлгож болно.
Тиймээс хүчитшагай харваа, хурдан морь, сур болон үндэсний бөхийн барилдаанд эх орны өнцөг булан бүрээс оролцох боломж нээлттэй аж.
Өсвөрийн бөхчүүдийн барилдаан 10-аас 12 нас, 12-16 нас гэсэн ангиллаар болох бөгөөд шагналын сан өндөр байх аж.