Фатумата Курума Конде хэмээх 18 настай охин физикийн төгсөлтийн шалгалтандаа ирээд удалгүй өвдөж эхэлсэн байна. Ингээд түүнийг эмнэлэгт хүргэхэд 10 минутын дараа нь хүүгээ төрүүлчихээд 30 минутын дараа шалгалтаа дуусгахаар танхимдаа эргэн иржээ.

Залуу ээж шалгалтад нь оруулахгүй гэж бодоод гэрийнхнээсээ төрөх хугацаагаа нуусан гэнэ. “Би зориг гаргаад л шалгалтын танхимд орсон. Нөхөр болон Боловсролын яамны төлөөлөгчдөд юу ч хэлээгүй. Тэд намайг гэртээ үлдээд, эмчид үзүүл л гэнэ шүү дээ” хэмээн бүсгүй ярьжээ.

Фатумата бүтэн жилийн турш бакалаврт элсэх шалгалтад бэлтгэсэн болохоор энэ удаад таслах хүсэл байгаагүй гэнэ. “Бакалаврт элсэх ганц шалгалтаа тасалдуулна чинээ төсөөлж ч чадаагүй юм. Би үүнд бүтэн жилийн турш бэлдсэн” гэж шинэхэн ээж ярьжээ.

Шалгалтын төвийн дарга Мохамед Диаките ч орон нутгийн хэвлэлүүдээр гарсан энэ мэдээлэл үнэн гэдгийг баталсан байна.

Эх сурвалж: larepublica.pe

By updown

4 thoughts on “18 настай охин шалгалтын үеэр төрөөд, 30 минутын дараа шалгалтандаа буцаад иржээ”
    1. та эрэмдэг зэрэмдэг төрөөд бас дээр нь үргүй юм байх даа хорвоо өөрт чинь яасан хатуурхаа вэ хөөрхий бурхан өршөөг таныг

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн