Өмнөд Солонгосын 70 настай нэгэн эмээ насаараа эмнэлэгт ажиллаж, өвчтөнүүдийг асарч, өдөр өдрийг чимээгүйхэн өнгөрөөдөг байлаа. Нэг удаа тэрбээр өндөр настан загвар өмсөгчдөд зориулсан сургуулийн зарыг хараад өөрийгөө сорихоор шийдсэн нь амьдралыг нь тэр чигт нь өөрчилжээ.
Ингээд тэрбээр Өмнөд Солонгосын хамгийн өндөр настай мэргэжлийн загвар өмсөгч болох нь тэр.
Чой Сун Хва хэмээх энэ эмээ эмнэлэгт заримдаа долоо хоногийн долоон өдөр, өдрийн 20 цагаар ажиллах ч үе гардаг байв. Энэ талаараа тэрбээр “Надад үдийн хоол идэх цаг зав гарахгүй үе өчнөөн байсан. Үүнээсээ болж маш их стресстэнэ. Яг л байнга галт уулан дээр сууж байгаа мэт байлаа” гэжээ.
Цалингаараа олсон ихэнх мөнгөөрөө зээлээ төлдөг байсан тэрбээр өндөр настнуудад зориулсан загварын сургуулийн зарыг хараад л дамжаанд нь сууж үзэж, The Show Project агентлаг зураг авахуулж эхэлжээ.
Өдгөө энэ солонгос эмээ 75 настай. Тэрбээр том дизайнеруудтай хамтран ажиллаж, Сөүлийн загварын долоо хоногт байнга оролцдог. Тэрбээр ийм өндөр насандаа загварын бизнест орсноо гайхамшиг л гэж нэрлэдэг байна. Тэр тусмаа эмнэлгийн хүнд нөхцөлд насаараа ажилласан, өр зээл гээд амаргүй амьдралтай, стресстэй байсан эмэгтэй ийм сайхан байна гэдэг гайхалтай хэрэг юм. Солонгосын эдийн засаг хүнд үед төрж өссөн, нас биед хүрээд нөхөртөө хаягдан хоёр хүүхэдтэй хоцорсон тэрбээр нэг хувцастайгаа 20 жил болох нь хэвийн л үзэгдэл байсан гэнэ.
Өвчтөнүүд нь хэтэрхий хөгшин хүнээр асруулж байна гэж гомдоллох вий гэсэндээ үсээ байнга будаж, цайралтаа далдалдаг байсан тэрбээр одоо цайсан үсээ брэнд болгож, олон дизайнерын анхаарлыг татаж байна.
Чой өөрийнх нь үеийн хүмүүсийг олноос онцгойрохгүй даруу төлөв амьдрах ёстой гэж сургадаг байсныг дурдаад одоо хүссэнээрээ амьдрах цаг ирсэн гэжээ.
Эх сурвалж: upsocl.com
2 comments
harin bi udalgui zaluu huuhnuudiin uur iig hurgeheer shiidsen,,, bolormaa deer ch yumuu ochno
63 нас юу ч биш юм бна. Загвар өмсөнөө