Улаан дарс нь сансрын нисэгчид, одон орон судлаачдыг Ангараг гараг руу нисэх үед булчингийн тэжээлийн хомсдолд орохоос сэргийлэхэд тустай Харвардын их сургуулийн эрдэмтэд мэдэгдэж байна.
Улаан дарс нь соронзон орны бага түвшний үед хөхтөн амьтны булчинг хамгаалдаг ресвератрол хэмээх бодис агуулдаг. Судалгаагаар хүн сансарт гуравхан долоо хоног байх хугацаанд шилбэн дэх булчингийн хэмжээ нь 1/3-ээр буурдаг нь тогтоогдсон байна. Харин хоол хүнсэндээ улаан дарс, усан үзэмний хальс хэрэглэснээр үүнтэй тэмцэх боломжтой гэж эрдэмтэд үзжээ.
Ресвератол нь чихрийн шижний хоёрдугаар хэлбэртэй холбоотой булчин муудах болон олон сөрөг үр дагаврыг удаашруулдаг байна. Үүнтэй адил зүйл Олон улсын сансрын станцын багийнханд ч гардаг аж.