Алдаа гаргадаггүй хүн гэж үгүй. Заримдаа алдаа тухайн үедээ гай болохгүй ч хожим нь ноцтой үр дагаварт хүргэдэг билээ. Гэхдээ азаар бид дараах алдаануудын дэргэд харьцангуй бага хохирол амсаж өнгөрдөг байна.
Аляскийн худалдаа. 50,7 тэрбум ам.доллар
Орос улс 1867 онд Аляскийг ямар ашиггүй, амьдрах боломжгүй газар гээд АНУ-д 7,2 сая америк доллараар л зарчихжээ. Энэ гэрээ Аляскаас нефть олдох хүртэл олон жилийн турш ашигтай гэрээ болсонд тооцогдож байв. Үүний үр дүнд Аляскийн нутаг дэвсгэрийн өртөг 50,7 тэрбум ам.долларт хүрч чадсан ч оросууд эндээс ширхэг зоос ч авах эрхгүй болжээ.
Цаг уурын хиймэл дагуулд гарсан осол. 327,6 сая ам.доллар
Ангараг гараг руу илгээсэн НАСА-гийн цаг уурын хиймэл дагуулд гарсан ослыг судлах явцад энэ хиймэл дагуулыг хөөргөхөөр бэлтгэж байсан хоёр эрдэмтэн өөр өөр нэгжээр тооцоо хийсэн нь тогтоогджээ. Нэг эрдэмтэд нь фут, ямхаар хэмжээс хийсэн бол нөгөөх нь метр, сантиметрээр хэмжилт хийсэн нь илэрсэн байна. Үүний улмаас хиймэл дагуулын даялал, хурд нь буруу гарч, осолд хүргэсэн байна. Энэ явдлын дараа НАСА дотоод хяналтын системээ бүрэн өөрчилж, дахиж ийм алдаа гаргахаар сэргийлжээ.
Пенер нууранд гарсан осол. 44,8 сая ам.доллар
1980 онд Луизиана мужийн Перер хэмээх цэнгэг устай нууранд нефтийн хайгуул хийхээр нуурын ёроолд өрөмдлөгийн ажил явуулжээ. Гэтэл гэнэт хүчтэй дуу гарч, нуурын гадарга дээр асар том нүх үүсч, нуурын ус түүгээр асар хурдтай урсаж алга болжээ. Өрөмдлөгийн явцад давс олборлох уурхайн ханыг цоолж, цэвэр ус тэрхүү уурхай руу орсноо удалгүй дүүрч, нуурыг давстай болгосон байна. Азаар энэ үеэр өрөмдлөгийн хүмүүс, давсны уурхайчдаас нэг ч хүн амиа алдаагүй ч нуурын экосистем үүрд сэргэхээргүй болжээ.
Рональд Уэйн Apple-ийн хувьцаагаа зарсан нь. 35 тэрбум ам.доллар
Apple компанийг Стив Жобс, Стив Возняк нартай хамт байгуулалцаж явсан Рональд Уэйн тус компанийг цаашид амжилт олно гэдэгтээ итгэлгүй өөрийнхөө 10 хувийг 800-хан ам.доллараар зарчихжээ. Энэ явдал 1976 онд болсон юм. Гэтэл удалгүй компани нь амжилтад хүрч, 10 жилийн дараа л гэхэд Уэйний эзэмшиж байсан хувьцаа хэдэн тэрбум доллар болохоор болжээ. Уэйн компанийн хувьцаагаа зарсандаа харамсдаггүй гэж сэтгүүлчдэд ярьсан байдаг.
“Оддын дайн” брэндийн эрхээ зарсан нь. 27 тэрбум ам.доллар
Залуу Жорж Лукас “Оддын дайн” киноны эхний ангийн зураг авалтаар “20th Century Fox” кино компанитай гэрээ байгуулах үед тус компани киног амжилтад хүрнэ гэдэгт төдийлөн итгэхгүй байлаа. Тиймээс ч буруу хөрөнгө оруулалт хийхгүйн тулд залуу найруулагчид энэ кино, цаашид гарах цувралаас нь олох орлогын эрхээ багахан хэмжээний шагналаар нөхөх санал тавьжээ. Гэтэл “Оддын дайн” нь тэсрэлт авчирч, киноны эрхийг эзэмшигч Жорж Лукас алтанд умбах болсон юм.
Японы брокерын алдаа. 236 сая ам.доллар
Японы “Mizuho Securities” компани Японы хөрөнгийн бирж дээр ажилладаг брокерынхоо энгийн нэгэн алдаанаас болж 200 гаруй сая ам.долларын алдагдалд оржээ. Тэрбээр буруу товчлуур дарж, компанийн нэг хувьцааг 610 000 йенээр зарах гэж байгаад 610 000 хувьцааг нь нэг йенээр зарчихжээ. Бирж дээр энэ түүхийг олон жилийн турш ярьж байна.
“The Hateful Eight” киноны зураг авалтын үеэр гаргасан Курт Расселын алдаа
“The Hateful Eight” киноны зураг авалтын үеэр жүжигчин Курт Рассел гитар эвдэх ёстой байлаа. Энэ киноны үйл явдал 19-р зуунд өрнөдөг тул зураг авалтын үеэр тухайн үеийн хөгжмийн зэмсэг олох ёстой байв. Ингээд 145 жилийн настай, дэлхийн хамгийн эртний бөгөөд хамгийн үнэтэй гитарыг Мартины гитарын музейгээс аюулгүйн өндөр баталгаатайгаар зээлж авсан байна. Гитар эвддэг зураг авалтын үеэр Курт Рассел гитараа цохихоос өмнө зогсож, дууриамалыг нь авчрах ёстой байсан гэнэ. Гэтэл Расселд үүнийг анхааруулж хэлээгүйн улмаас тэр асар үнэтэй гитарыг хормын дотор юу ч үгүй болгож хаяжээ. Түүнд энэ талаар хэн ч анхааруулаагүй болохоор мэдээж жүжигчин буруугүй. Ингээд кино компаниас музейд нөхөн төлбөр төлсөн ч гитарыг эргэн хэвэнд нь оруулж чадаагүй юм. Энэ алдаанаас гарсан хохирлыг тооцох ч боломжгүй. Учир нь үүнээс өөр хуучин гитар дэлхийд хаа ч байгаагүй билээ.
ВР нефтийн тавцанд гарсан түймэр. 60,9 тэрбум ам.доллар
2010 онд Мексикийн булангийн ВР нефтийн тавцанд гарсан түймэр өнөөг хүртэл дэлхийн хамгийн том техногенийн сүйрэлд ордог. Мэргэжилтнүүд энэ түймрээс гарсан ослыг компаниас гарсан осол, мөн Мексикийн булангийн эко системийг нөхөн сэргээх зардал зэрэгтэй нийлүүлээд ойролцоогоор 60,9 тэрбум ам.доллар гэдэг. Гэхдээ байгаль, экологид учруулсан хохирлыг мөнгөн дүнгээр эцэслэн илэрхийлэх боломжгүй юм.
“Челленжер”-ийн сүйрэл. 1,7 тэрбум ам.доллар
1986 онд нислэгээсээ хойш 73 дахь секунддээ дэлбэрсэн “Челленжер” сансрын хөлөгт “Сансарт багш” тэмцээний ялагч болж, сансарт нисэх эрхээр шагнуулсан Бостоны багш Шэрон Маколиффыг оролцуулаад сансрын долоон нисэгч явсан юм. Мөрдлөг шалгалтын явцад энэ ослын шалтгаан нь баруун талын хатуу түлшний хурдасгуурын нягтруулагч кольцо нь гологдол бүтээгдэхүүн байсны улмаас ачааллыг дийлэлгүй, хөөрөх үедээ дэлбэрсэн гэнэ.
Чернобылийн осол. 235 тэрбум ам.доллар
Чернобылийн атомын цахилгаан станцын муу бэлтгэсэн, алдаатай гүйцэтгэсэн туршилтын ажиллагаанаас болж 1986 оны дөрөвдүгээр сард хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том осол гарахад хүрсэн юм. Олон зуун хүн амиа алдаж, хэдэн мянгаараа өвчилж, хэдэн арван мянгаараа эрүүл мэндээ эрсдэлд оруулж, төрж өссөн орон гэрээ үүрд орхихоос өөр аргагүй болсон. Чернобылийн ослын хохирлыг тооцох гэсэн оролдлого одоо ч бүрэн дуусаагүй байна. Учир нь түүний үр дагавар дэлхий дахинаа хэдэн зуун жилээр үргэлжлэх юм.
www.therichest.com — переведено специально для fishki.net