Дэлхийд

Уулчин бүсгүйчүүдийг хөнөөсөн хэрэгтнүүдэд цаазын ял оноов

Скандиновын хойгийн орнуудаас Мароккод улсад орших Өндөр Атлас ууланд авирч явсан хоёр уулчин эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн сэжигтнүүдэд цаазын ял оноолоо.

Данийн иргэн 24 настай Луйза Вестерагер болон Норвегийн иргэн 28 настай Марен Уэланд нар өнгөрсөн арванхоёрдугаар сард амь үрэгдсэн юм. Тэдний цогцсыг арванхоёрдугаар сарын 17-нд уулчдын ихээр зорчдог Тоубкал уулын ойролцоогоос олжээ. Хамгийн аймшигтай нь тэдний толгойг тасдаж буй бичлэгийг цахим сүлжээнд байршуулснаар олныг сэрдхийлгэсэн юм.

106764125_hi053677817 Уулчин бүсгүйчүүдийг хөнөөсөн хэрэгтнүүдэд цаазын ял оноов

Тэгвэл уг хэргийг үйлдсэн 25 настай Абдессамад Эжжоуд, 27 настай Юунэс Оуажияд, 33 настай Рачид Афатти нарыг өнгөрсөн зургадугаар сард баривчилсан юм. Тэд бол Исламын улс бүлэглэлийг дэмжигчид аж. Энэ нь Марокко  улсад 1993 оноос хойш анх удаа цаазын ял оноож буй тохиолдол болжээ. Түүнчлэн энэ хэрэгт холбогдуулан өөр 19 хүнийг баривчилсан ба Морокко улсын шүүхээс тэдэнд таваас 30 жил шоронд ял оноосон байна.

Хохирогч бүсгүйчүүд Норвегийн Бо их сургуульд аяллын хөтөчийн ангид суралцдаг байсан бөгөөд Зул сарын баярыг тохиолдуулан аялж явжээ.

Эх сурвалж: FOX NEWS

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

14 Сэтгэгдэлтэй

  1. эрхэлж тэнэж байх ийм осолтой. СО-д 10-н жилийн хүүхдүүд эрхэлж зугаалж байгаад хийнд хордож үхсэн хэрэг саяхан гарсан. мэд.

    1. Чи исламийн булгийн гишуун юм биздээ. Монголд бас бдаг л юм бна. Манай тагнуулыхан анхааран биздээ. Барын зулзагийг бага дээр нь гэдэг бхаа.

  2. Манайд ч гэсэн гадаадын 1 уулчныг нухаа биздээ, эрсдэл бол хаа сайгүй, гэхдээ исламын орнуудад бол алуулах эрсдэл маш өндөр

Хариулах хуцна биз муу хасаг Цуцлах

Таны сэтгэгдэл

Back to top button
Close