Бодисын солилцоо хурдасгах 10 хүнс

Хүн болгоны бие организм өөр өөрийн онцлогтой. Бодисын солилцоо явагдах хурд ч харьцангуй адилгүй. Гэхдээ хангалттай нойр авч, биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, ус уун, зөв зохистой хооллох нь бодисын солилцоог хурдасгадаг. Мөн таны сэтгэл санаа өөдрөг байж, “бонусанд нь” жингээ ч хаях давуу талтай.

Таны бодисын солилцоог хэд дахин хурдасгах 10 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Доорх хүнсийг хэрэглэснээр илүүдэл жингээ хаяж, эрүүлжиж байгаагаа мэдрэх болно.

1. Халуун чинжүү

Хүнсэндээ халуун чинжүү хэрэглэх нь бодисын солилцоог 25% хурдасгадаг болох нь судалгаагаар тогтоогджээ.

Учир нь халуун ногоо хэрэглэснээр хүний бие организм энгийн үеийнхээс илүү хөлөрдөг. Энэ нь капсаицин буюу бие организмын өвчлөл мэдрэх рецепторт нөлөөлдөг нийлэмж. Капсаицин нь цусны эргэлтийг нэмэгдүүлж, бодисын солилцоог хурдасгаж, та бидний бие организм өөх тосыг энгийн үеийнхээс илүү хурдацтай шатаах болно.

Ид шидтэй гэмээр үйлчилгээтэй капсаицин бодисыг хаанаас олох вэ? Энэ бодис чили, халапеньо, кайены чинжүү зэрэг бүх л төрлийн халуун чинжүүнд агуулагддаг байна.

2. Бүхэл үр: овъёос болон бор будаа

Эрүүл зохистой хооллолтод олон төрөл зүйлийн үр болон будаа хамаардаг. Энэ нь ч учиртай. Овъёос, будаа болон эрдэнэ шиш зэрэг бүхэл үр нь шимт тэжээл болон бодисын солилцоог хурдасгадаг хүнд нүүрс устөрөгч ихээр агуулдаг. Мөн цусан дахь инсулины хэмжээг тогтворжуулах ид шидтэй.

Гэхдээ инсулины хэмжээ бага байх нь их байхтай адил эрүүл мэндэд хортой. Тиймээс тэнцвэртэй байдлыг хадгалах нь таны эрүүл мэндэд тустайг бүү мартаарай.

3. Брокколи

Магадгүй та хүнсэндээ тэр бүр брокколи хэрэглэх дургүй байж болох. Гэхдээ брокколи нь бодисын солилцоог хурдасгадаг кальци ихээр агуулдаг. Кальци төдийгүй С, К болон А аминдэмээр баялаг юм.

Брокколинд дургүй болтлоо ихээр идэх шаардлагагүй. Өдөрт нэг порцийг хэрэглэснээр таны бие организмыг шаардлагатай фолат (В9 витамин), антиоксидантаар хангах болно.

Түүнчлэн брокколи нь хамгийн шилдэг хор гадагшлуулагч юм.

4. Улаан шош

Улаан шош нь бодисын солилцоог хурдасгагч шилдэг хүнсний бүтээгдэхүүн. Найрлагадаа тэсвэртэй цардуул агуулдаг. Тэсвэртэй цардуул  нь ходоодыг гайхалтай цэвэрлэх үйлчилгээтэй.

Түүнчлэн улаан шош нь цинк болон тестостероны ялгаруулалтыг дэмждэг В-гийн төрлийн аминдэм ихээр агуулдаг. Тестостерон нь ялангуяа эмэгтэйчүүдэд булчингийн масс бий болгоход ашиг тустай.

5. Кофе болон ногоон цай

Кофе болон ногоон цай нь бодисын солилцоог хурдасгагч бүтээгдэхүүн. Түүнчлэн цусан дахь сахарын хэмжээг бууруулж, өөх тос шатаах антиоксидант ихээр агуулдаг.

Сайн чанарын кофе болон ногоон цайг бага хэмжээгээр хэрэглэх нь үр дүнтэй гэдгийг санаарай.

6. Алим болон лийр

Алим болон лийр нь илүүдэл жинтэй тэмцэхэд тустай. Илчлэг багатай төдийгүй эдгээр хоёр жимс нь бодисын солилцоог хурдасгадаг.

Рио-де-Жанейрогийн улсын их сургууль нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Өдөрт 3 алим эсвэл лийр идэж байсан эмэгтэйчүүд эдгээр жимсийг огт хэрэглээгүй хүмүүсээс илүү хурдан жин хаясан байна.

7. Амтлагч

Хар перец, гич, сармис болон цагаан гаа зэрэг амтлагч нь бодисын солилцоог дээд зэргээр дэмждэг. Хоол хүнсэндээ эдгээр амтлагчийг тогтмол хэрэглэдэг хүмүүс биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийгээгүй ч хоногт 1000 калориос илүү илчлэг шатаадаг нь судалгаагаар тогтоогджээ.

8. Цитрусын жимс

Жүрж, грейпфрут болон нимбэг зэрэг цитрусын жимс нь өөх тосыг шатааж, бодисын солилцоог түргэсгэнэ. Мөн цитрусын жимсэнд С аминдэм ихээр агуулагддаг учраас цусан дахь инсулины хэмжээг тогтворжуулна. Тиймээс эмч нар зөв хооллолтын жоронд цитрусын жимс багтаах нь элбэг.

9. Кальци ихээр агуулсан хүнс

Хэрэв та бие организм дахь бодисын солилцоогоо хурдасгахыг хүсч байгаа бол кальцийн өндөр агууламжтай хүнс хэрэглэх хэрэгтэй.

Хоногт 1200-1300 мг кальци хэрэглэдэг хүн кальцийг бага тунгаар хэрэглэдэг хүнээс хоёр дахин хурдан жин хаядаг болохыг Теннессигийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.

10. Омега-3 тосны хүчил

Омега-3 тосны хүчил нь ихэвчлэн загасанд агуулагддаг. Түүнчлэн самар, наранцэцгийн үр болон тосонд ч бий. Эдгээр бүтээгдэхүүн нь бодисын солилцоог саармагжуулдаг лептин гэх дааврын ялгарлыг бууруулдаг.

Эх сурвалж: tv5.mn

 

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн