Эцэг эх байна гэдэг үргэлж шинэ туршлага олж авна гэсэн үг юм. Хоёр, гурав, түүнээс олон хүүхэдтэй болсон ч та үргэлж л ээж аав байхад суралцсаар байдаг.
Анхны хүүхэд төрсний дараа хүүхэд өсгөх, хүмүүжүүлэх бүх зүйлийг мэддэг болсон мэт санагдана. Гэвч та хоёр дахь хүүхдээ төрөхөд л буруу байснаа ухаардаг байна. Тэгвэл айл гэрт хоёр дахь хүүхэд төрсний дараа таны мэдэрч болох 11 зүйлийг хүргэж байна.
- Та мөнгө хэмнэж сурна.
Ууган хүүхэд дээрээ та олон хувцас худалдан авсан биз ээ. Харин одоо та үүнээс хэд нь хэрэггүй вэ гэдгийг сайн мэддэг болсон.
- Та ихэнх зүйлийг мартсанаа ухаарна.
Та нялх хүүхэдтэй байж үзээгүй биш, үзсэн. Гэхдээ энэ нь та хүүхэд арчлах бүхий л нарийн ажиллагааг санаж байгаа гэсэн үг биш юм. Зарим зүйлийг анх удаа л хийж байгаа мэт болдог.
- Гэхдээ та туршлагатай болсон.
Та өөртөө илүү итгэлтэй болсноо анзаарна. Анхны хүүхдэд тулгарч байсан бүхий л хүндрэл бэрхшээл хоёр дахь удаад илүү хялбар санагдана.
- Анхны хүүхэд тань маш том болсон санагдана.
Мэдээж хоёр дахь хүүхэдтэйгээ харьцуулахад илүү л том санагдана шүү дээ. Гэхдээ ууган үр тань ч хүүхдээрээ гэдгийг санаад том хүнтэй харьцаж байгаа мэт хандаж болохгүй шүү.
- Санаа зовох нь илүү бага байна.
Санаа зовоох зүйл мэдээж гаралгүй яах вэ. Гэхдээ сандарч мэгдэх нь илүү багассан байна. Та бараг бүх зүйлийг хийж чадна гэдгээ мэдэрч эхэлнэ.
- Хүүхдийнхээ хувцсыг дахин ашиглахдаа маш их баярлана.
Нялх хүүхдийн хувцас хараад өхөөрдөхгүй хүн гэж хэн байх билээ. Том хүүхдийнхээ өмсөж байсан зүйлийг дүүд нь өмсүүлээд та тэр үеийнхээ дурсамжийг сэргээн баярлах нь лавтай.
- Буруутай мэт мэдрэмж төрнө.
Нэг зэрэг хоёр хүүхэд уйлбал үнэхээр хэцүү санагдана. Та өөрийгөө муу ээж, аав гэж бодох болно. Гэхдээ тийм биш шүү. Бэрхшээл бүхэн удахгүй ард хоцорно.
- Хоёулаа унтахад нь баярлана.
Ховор тохиолдол, жинхэнэ тансаглал мэт санагдаж, та юу хийхээ ч мэдэхгүй байдалд орно.
- Хоёр бяцхан хүнд тэврүүлэхийн аз жаргал.
Үнэхээр сэтгэл хөдөлгөм үе. Хүүхэдтэйгээ тэврэлдэх шиг аз жаргал гэж хаа ч үгүй билээ.
- Таны сэтгэл зүрх илүү том болно.
Та хоёр дахь хүүхдээ анхныхаа хүүхэдтэй адилхан маш ихээр хайрлаж байгаагаа мэдэрнэ. Яг л зүрх илүү том болсон, дэлхий ертөнцийг бүхэлд нь багтаачих мэт санагдана.
- Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн онцлогтой.
Хэдийгээр нэг эцэг эхийн хүүхдүүд боловч тэд хоорондоо ялгаатай болохыг анзаарна. Тэдэнд төстэй зүйлс олон ч өөр өөрийн гэсэн онцлог талууд байгаа нь мэдэгдэнэ.