Энэ сарын 8-ны өдөр Франц улсын иргэн Т.M-ыг Улаанбаатар-Бээжингийн чиглэлд онгоцоор зорчих гэж байхад нь саатуулжээ. Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, тэрбээр 999,9 сорцтой найман ширхэг /алт гэх/ эд зүйлийг гар тээш болон зөөврийн компьютерын цүнхэндээ тараан хийн, гаальд мэдүүлэлгүй улсын хилээр нэвтрэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.