Улаанбаатар хотод 2019 оны зургадугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 274 болсон байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн борлуулалт 2019 оны эхний хагас жилийн байдлаар 21.4 тэрбум төгрөг болжээ. Харин зургадугаар сард 2.6 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 582.5 сая төгрөг (18.2%)-өөр буурсан байна. 2019 оны эхний хагас жилд 9.2 тэрбум төгрөгийн зүрх судасны эм борлуулагдсан нь нийт борлуулалтын 44.5 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо