Монгол улсын аварга, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболдод ЦЕГ-ын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

2019-07-17 17:541min0
00001

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболд  Монгол улсын АВАРГА цол хүртсэн билээ.

Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Монгол улсын АВАРГА, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболдод Цагдаагийн ерөнхий газрын Зөвлөлийн гишүүдийн хамт хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын ёслол хүндэтгэлийн тэнхимд боллоо.

Монгол улсын АВАРГА, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболд нь 2012 оноос эхлэн Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин болсноор цагдаагийн байгууллагатай ажил амьдралаа холбосон юм. «Аварга» дээд сургуульд улсын начин Бүдээбазарын Адьяахүүгийн удирдлаганд бөхийн эрдэмд суралцаж, 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар зургаа давж улсын харцага болсон байна.  2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлэн, улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болов. Энэ нь 1963 оны  түрүү бөх Жигжидийн Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа, 1989  онд  Б.Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэрээс түрүү бөх тодорсон түүхийг зузаалжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй