Өчигдөр буюу долдугаар сарын 16-ны өдөр хар тамхи хэрэглэж, тээвэрлэж явсан хэрэг орон нутгийн замд гарчээ.
Тодруулбал, өчигдөр 20 цагийн орчимд Төв аймгийн Баянчандманы пост дээр 22 настай эрэгтэй А, 22 настай эрэгтэй А, 20 настай эрэгтэй Э нар нь мансууруулах төрлийн ургамал хэрэглээд автомашиндаа зөөвөрлөн явж байсныг Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагчид илрүүлсэн байна.
Одоогоор тэднийг цагдан хорьж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байгаа аж.