Бразилийн Санта-Катарина мужийн цагдаагийн газраас Ferrari, Lamborghini-гийн хуурамч хувилбарыг гаргадаг үйлдвэр илрүүлжээ. Дууриамал автомашиныг интернэтээр бодит загварынх нь өртгийн 8 хувиар зардаг байсан гэнэ.
Цагдаа нарын олж илрүүлснээр хуурамч машин үйлдвэрлэдэг энэ мини үйлдвэр Итажаи хотод байрладаг байсан бөгөөд олон нийтийн сүлжээгээр дамжуулан урьдчилсан захиалга авч, бараагаа нийлүүлдэг байжээ. Хууль бус бизнесийг эцэг, хүү хоёр эзэмшдэг байжээ. Тэднийг саатуулсан ч батлан даалтад гаргасан байна.
Хуурамч машины үйлдвэрт нэгжлэг хийх үеэр бараг бэлэн болон найман ширхэг суперкар илрүүлж, бусад эд ангийг нь хураан авсан байна.
Ferrari, Lamborghini-ийн төлөөлөгчид бүтээгдэхүүнийг нь хуурамчаар үйлдвэрлэсэн асуудлаар шүүхэд өргөдөл өгчээ.
Эх сурвалж: fishki.net