Хүний бие өвчлөхөд удамшил хүрээлэн байгаа орчин, стресс зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Харин бүх өвчлөлийн 80 хувь нь хоол тэжээлээ зөв тохируулж, хэрэгцээтэй шим тэжээлээ авч чадаагүйгээс үүддэг тухай та сонссон уу?
Хүний биед витамин А, С дутвал хорт хавдар үүсэж, цинк дутвал хөгшрөлт түргэсдэг байна. Харин та ядарч сульдаад байвал бие мах бодид тань хром дутагдаж байна гэсэн үг.
Хүний биед кальци дутагдвал ямар эмгэгүүд үүсэх вэ?
Нялх хүүхэд: Кальци дутагдсанаас өсөлт удааширч зарим хүүхдийн бие давжаардаг.
Хүүхэд: Өсөлт удаашрах, ядрах, ам цангах, хоолонд дургүй болох, оюун санааны хөгжил буурах, 0 хэлбэрийн хөлний өвчин, хараа муудах
Жирэмсэн эмэгтэйчүүд: Хөлний шөрмөс татах, цусны даралт ихсэх, бөөр өвдөх, ам цангах, олон удаа шээх, шүд хөдлөх
Залуучууд: Эрт хөгшрөх, ядрах, сульдах, ой санамж удаашрах, булчин зангирах, арьс харлах, олон удаа шээх, шүд хөдлөх
Хөгшин хүмүүс: Үе мөч өвдөх, яс зөөлрөх, судас хатуурах, даралт ихсэх, хоолонд дургүй болох, өтгөн хатах, зүрхний хэм алдагдах, хараа муудах, шээс задгайрах, шөрмөс татах, зүрх муудах, чихрийн шижин, А хэлбэрийн булчирхайн өвчин зэрэгт мэдрэлийн үйл ажиллагаа удааширч үхжинэ.
Кальцийн дутагдалд ороод удсан хүн эрт хөгширдөг. Хүн 20 наснаас эхлэн ясан дахь кальцийн хэмжээ нь аажмаар багасч 50 нас хүрэхэд кальци дуусдаг байна. Удаан хугацаагаар кальцийн дутагдалд орвол яс зөөлрөх яс ургах, хугарамтгай болох сөрөг нөлөө илэрдэг.
Хэрхэн кальциа нөхөх вэ?
Мэргэжилтнүүд далайн байцаа, загас болон сүүн бүтээгдэхүүн өндөг, ногоог өргөнөөр хэрэглэх нь кальцийн дутагдлаас урьдчилан сэргийлэх боломжтой гэж дүгнэсэн байдаг.
Далайн гаралтай амьтан, ургамалд кальци их хэмжээгээр агуулагдсан байдаг тул хүний биед чухал эрдэс бодисуудыг нөхдөг байна.
Хүний ясанд кальци дутагдах үед