Хүн бүхий л амьдралынхаа туршид 100,000 гаруй удаа зүүдэлдэг гэсэн тооцоо бий.  Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар  хүн шөнийн  турш 90 минут тутамд зүүдэлдэг байна. Эхний зүүд таван минут үргэлжилдэг бол сэрэхээс өмнөх зүүд 45 минутаас  нэг цаг хүртэл байдаг аж. Зүүд ямар учиртайг эрдэмтэд өнөө хэр судалж байгаа ч  ирээдүйд болох зүйлийг зөгнөдөг гэдэгт хүмүүс маргаангүй санал нэгддэг.

Үнэт эдлэл– зүүдлэвэл баян чинээлэг болж сэтгэл хангалуун байна

Үсээ самнах– Энэ зүүд ажил алба тань бүтэлгүйтэх ба үүний гол буруутан нь таны ажлын арга барил, буруу зохион байгуулалт байна.

Үхэх– Хэрэв та өөрийгөө үхэж байна гэж зүүдлэвэл үүрэг хариуцлагаа ухамсарлаагүйн улмаас хүнд байдалд орно.

Талх– Хэн нэгэнтэй талхаа хувааж  байна гэж зүүдлэвэл насан туршдаа элбэг хангалуун амьдарна. Харин хатсан талх зүүдлэвэл зовлон зүдгүүр ирнэ.

Таяг – Таяг тулаад явж байна гэж зүүдлэвэл мөнгө санхүүгийн асуудалд орно.

Толгойн чимэг– Толгойн шүрэн чимэг зүүдлэвэл өндөр албан тушаалтнууд таныг ивээнэ.

Тоо– Хэрвээ та үг яриагаа анхаарахгүй бол ашиг орлоготой ажлаасаа салж болзошгүй

Торгон хувцас– Залуу эмэгтэй хуучирсан торгон хувцас зүүдлэвэл баян боловч хижээл насны эр гэрлэх санал тавина.

Түрийвч – Энэ зүүд маш олон утгыг илэрхийлнэ. Мөнгөөр дүүрэн түрийвч зүүдлэвэл аз, хийморьтой байж мөнгө санхүүгийн ихээхэн ашиг олно. Түрийвчээ хаячихлаа гэж зүүдлэвэл ойр дотны хүнтэйгээ үл ойлголцоно. Түрийвч бохир, уранхай байвал сэтгэл ханамжгүй байна.

Ус– Та цэвэр тунгалаг ус зүүдлэвэл мөнгө санхүүгийн ирээдүйтэй ажилд оролцоно. Хөлөө норгосон байвал үгүйрч хоосрохыг зөгнөнө.

Сар-Тэргэл сар зүүдлэвэл худалдаа наймаа ашиг орлоготой байна.

Сойз – Хүнд хүчир боловч хөлс ихтэй ажил хийнэ. Олон янзын сойз байвал таатай зүйл авчирна.

Шувуу– Торонд хоригдсон шувуу зүүдлэвэл гайхам эд баялгийн эзэн болно.

Ямаа– Эд баялаг өсөхийг бэлэгддэг. Залуу эмэгтэй ямааны сүү ууж байна гэж зүүдлэвэл баян чинээлэг хүнтэй учирна.

Шош– Азтай учрал тохионо, өвчин зовлон холуур өнгөрнө.

Хөргөгч– Хувиа хичээмтгий зангаасаа болж бусдыг хорлоно.

Цалин– Цалингаа авч байна гэж зүүдлэвэл төлөвлөж буй ажил тань мөнгө санхүүгийн ашигтай байна. Хэн нэгэнд цалин өгч байна гэвэл та ямар нэг зүйлд сэтгэл хангалуун бус байх аж. Цалингаас тань хассан байна гэж зүүдэндээ харвал хэн нэгэн таныг хорлож байгааг илтгэнэ. Цалингаа нэмүүлж байвал ямар ч ажилд ашиг орлого, олз омогтой байхыг зөгнөнө.

Цэцэг– Шинэ эд зүйл худалдан авна. Хатсан цэцэг зүүдлэвэл ажил алба бүтэлгүйтнэ.

Цаасан шувуу– Тэнгэрт хөөрөн дүүлж буй цаасан шувуу харвал баяжих боломж олдовч алдана.

Хувин– дүүрэн устай хувин байвал элбэг хангалуун байдлыг илэрхийлнэ.

Шат- Унаж байвал ажил бүтэлгүйтнэ. Шатаар өгсөж байвал амжилт удахгүй хаалгыг тань тогшино.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн