Өмнөд Солонгосын охид, бүсгүйчүүд нөхөрт гарах нь багасч байна

Өмнөд Солонгос улс мөхлийн ирмэгтээ ирээд байна. Эдийн засгийн гайхамшгийг бүтээж чадсан энэ улсад дотроосоо аюул заналхийлэл учирч эхэлжээ. Энэ бол “сампогийн эрин” юм. Тодруулбал хүнтэй гэрлэж, хүүхэд төрүүлэхийг хүсдэггүй эмэгтэйчүүд олширч байна.

“Сампо” хэмээх нэр томъёог тайлбарлавал бүсгүйчүүд секс, нөхөрт гарах, хүүхэд төрүүлэх гэсэн гурван зүйлээс татгалзахыг хэлдэг аж.

Солонгос бүсгүйчүүд юу гэж ярьж байна вэ?

Нас, мэргэжлээсээ үл шалтгаалан “Сампо” нарын ярьж байгаа асуудал хоорондоо тун ижилхэн байгаа юм. Тэд амьдралын туршлага, хамт олныхоо жишээгээр ийм амаргүй шийдвэр гаргах болсноо мэдэгджээ.

Баатар 1: Чан Юн-Хва

24 настай зураач бүсгүй Чан Юн-Хва гэр бүл, үр хүүхэдтэй болох бодолгүй гэнэ. Тэрбээр төрөх үеийн өвдөлтөөс гадна хөдөлмөрийн хэт ханасан зах зээл дээр өрсөлдөх чадвараа алдахаас айж ийм шийдвэр гаргажээ. Өдгөө тэрбээр төрөл бүрийн вэб төсөлд оролцож, комикс зурж байна. Чан Юн-Хва гэрлэчих л юм бол сайхан ажил, эрх чөлөөгөө алдана гэж үздэг. Тиймээс цор ганцаараа байж, зорилгодоо хүрэхээр шийджээ.

Баатар 2: Цой Мун-Чон

Сөүлийн нэгэн дагуул хотод амьдардаг Цой Мун-Чон татварын нягтлан бодогчийн карьераа хүүхэд төрүүлэх шийдвэрээр сольжээ. Тэрбээр жирэмсэн болсон тухайгаа даргадаа хэлснээсээ хойш л дарга нь дарамталж эхэлсэн байна. Босс нь түүнд ажил, эсвэл хүүхэд гэсэн сонголтыг шаардсан байна. Ингээд жирэмсэн бүсгүйг ажлаар дарж эхэлжээ. Удирдлагын зүгээс түүнийг халах сонирхолтой байгааг бүсгүй маш сайн ойлгож байлаа. Ингээд стресст орсон Цо Мун-Чон хүүхдээ золтой л алдчихсангүй. Тэр азаар хүүхдээ авч үлдэж чадсан ч ажилгүй хоцорчээ.

Сөүлийн 60 настай нэгэн эмэгтэй гурван охинтой хэдий ч зээтэй болно гэж найдахгүй байна. Охид нь аль хэдийнэ 40 гарсан ч нэг нь хүнтэй сууж, хүүхэдтэй болох төлөвлөгөөгүй гэнэ. Яг үүн шиг тохиолдол Өмнөд Солонгост хаа сайгүй дайралдана.

Өмнөд Солонгосын уламжлалт нийгмээр гэрлэсэн эмэгтэйчүүд эр нөхөр, үр хүүхэд, төрөл төрөгсдөө халамжлах л үүрэгтэй. Статистикаас үзэхэд эрчүүд өдөр бүр хүүхдээ асрах, ар гэрийнхэндээ анхаарал тавихад 45 минутыг л зарцуулдаг байна. Харин эхнэрүүд үүнээс тав дахин их цаг зарцуулна.

Харин сүүлийн үед эмэгтэйчүүд нийгэмд хоёрдогч үүрэг гүйцэтгэх сонирхолгүй болж, эрчүүдтэй мөр зэрэгцэн хөдөлмөр эрхлэх хүсэлтэй болжээ. Өдгөө энд өмнө нь зөвхөн эрчүүд л хийдэг байсан ажлыг бүсгүйчүүд ч адилхан хийх боломжтой болсон.

Энэ улсад эмэгтэйчүүд зөвхөн гэрлэхээс гадна эсрэг хүйсийнхэнтэйгээ дотно харьцаанд орохоос ч айдаг болжээ. Өмнөд Солонгост порно өшөө авалт алдартай. Хуучин найз бүсгүйгээсээ өш хонзон авах зорилгоор хаягдсан залуучууд интернэтэд порно бичлэгийг нь ил болгодог байна. Өөр нэгэн шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл. Солонгосын гэмт хэрэгт судлалын хүрээлэнгийн санал асуулгаас үзэхэд оролцогч эрчүүдийн 80 хувь нь эхнэр, найз бүсгүй рүүгээ гар далайсан туршлагатай байжээ.

Мэдээж төрөлтөөс болж Өмнөд Солонгост байдал таагүйгээр эргэж байна. Өнөөдөр тус улсад 1000 хүн ам тутамд 5,5 гэрлэлт л ногдож байгаа нь 1970 оныхоос бараг хоёр дахин бага үзүүлэлт юм. Өмнө нь 1000 хүн ам тутамд 9,2 гэрлэлт ногдож байжээ. Энэ улсад уламжлалын дагуу гэрлэхгүйгээр хүүхэд төрүүлсэн ганц бие ээжүүдийн тоо маш цөөн.

 

2017 оны байдлаар тус улсад 357 мянган хүүхэд л шинээр мэндэлжээ.

Хүмүүс санхүүгийн байдлаасаа болоод гэрлэх сонирхолгүй болжээ. Үнэгүй боловсрол бол сурагчдын өрсөлдөх чадварт эерэг нөлөөгүй. Амжилттай боловсрол эзэмших нь ирээдүйд мэргэжлийн хувьд өсөн дэвжих боломж болохоор ихэнх эцэг эх хүүхдээ гүнзгийрүүлсэн сургалтад мөнгө төлж хамруулдаг байна.

Эх сурвалж: bigpicture.ru

10 thoughts on “Өмнөд Солонгосын охид, бүсгүйчүүд нөхөрт гарах нь багасч байна

  1. Зочин 2019-07-16 17:25 at 17:25

    Тэр нь зөв байхөө. Ганц амьдрах хорвоод өөрийнхөө алт шиг үнэтэй цаг хугацаа залуу насаа өөртөө зориулсан дээр шүү дээ.

    Хариулах
  2. Монголхүн 2019-07-16 17:36 at 17:36

    Нас дээр болохоороо хөгшдийг асрах газарт л алдаагаа ойлгож, үсээ зулгаах байлгүй. Мөнх залуу байх юм шиг бодох юм даа тэнэг хүүхнүүд.

    Хариулах
    1. ok 2019-07-16 18:05 at 18:05

      тэртээ тэргүй тэргүй ганц бие хүмүүс чинь тийшээ явна гэдэгтээ сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаа, харин тэр асрамжийн газарч чинь 10н хөгшинй 7н үр хүүхэдтэй бүүр ганц биш 2-5 н хүүхэдтэй байдаг гэдгийг мэддэггүй юмуу, харин тэр хүмүүс чинь л сэтгэлийн тамд унаж байгаан шдээ, үр хүүхэдтэйн байж тэд нар нь хаяад явцан, яасан их гомдож цөхөрч байгаа болдоо, ганц бие хүмүүс бол тоох ч үгүй, тэртээ тэргүй тэдэнд гомдох хүн байхгүй, өөрсдийнхөөрөө эрх чөлөөтэй сайхан амьдарч байгаад үхэж байга болохоор

      Хариулах
    2. Нэргүй 2019-07-16 21:38 at 21:38

      муухан үр хүүхдийн дэргэд байснаас асрамжийн газарт олныхоо дунд байсан нь дээр биз тэгээд ч одоо асрамжийн газрууд сайхан болсон байх оо юм хөгжөөд

      Хариулах
  3. KKK 2019-07-17 00:19 at 00:19

    YER NI DELHII DAYAARAA L TIIM BOLJ BAINA,PORNO ENE TERIIG CHULUUTUI BOLGOJ BAS NUHUN URJIHUIN ZORILOGOOR BODLOGOOR ASHILADAG YUM GESEN GEHDEE NUGUU BOLOVSON SOYOLTOI ULS ORONUUDAD L DAA MONGOL BOL BUR BALARAH BIZ..

    Хариулах
  4. зочин 2019-07-17 10:32 at 10:32

    Зөв, дэлхийн хүн ам ч цөөрнө

    Хариулах
    1. zichin 2019-07-17 11:10 at 11:10

      xaxa

      Хариулах
  5. zochin 2019-07-17 11:12 at 11:12

    Zov zov ter ni

    Хариулах
  6. Hvv 2019-07-17 13:05 at 13:05

    Ajil ajil gej ybsaar absand orhin baina

    Хариулах
  7. Нэргүй 2019-07-18 15:14 at 15:14

    mongold irvel goe yum bolno doo

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн