“Токио 2020” олимпыг угтсан арга хэмжээнүүдийн нэг болох Олон улсын Дино–экспо үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 13-нд болж тус үзэсгэлэнд Монголоос олдсон Дейнохейрус гэх аварга үлэг гүрвэлийн дээжис тэргүүтэй үзмэрүүдийг дэлгэлээ. Энэхүү томоохон арга хэмжээнд сүүлийн жилүүдэд үлэг гүрвэлийн судалгаагаар хийсэн ололт амжилт, үр дүнгээрээ тэргүүлж буй АНУ, Япон Улс, Монгол Улс оролцож байгаа бөгөөд манай улсаас 14 үзмэрийг дээжлэн танилцуулж байгаа аж.

Мөн энэ сарын сүүлчээр Улаанбаатар хотод анх удаа үлэг гүрвэл судлаачид нэг дор цуглах Азийн динозаврын олон улсын хурал болох юм. Хоёр өдөр хуралдах эл арга хэмжээнд 13 орны 90 орчим эрдэмтэд оролцох юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн