Йемений хусит босогчид өөрсдийнх нь эсрэг тагнуул хийсэн хэрэгт буруутгаад байсан 30 хүн цаазаар авах ял ногдуулсанд АНУ-ын Төрийн департамент сэтгэл түгшиж байгаа тухайгаа мэдэгдлээ.
Төрийн департаментын мэдэгдэлд “Иранаас дэмжлэг авдаг хуситуудад хандан эдгээр ялыг цуцлан хоригдож байгаа хүмүүст энэрэнгүй хандаж, ямар ч үндэслэлгүй баривчилгаа явуулахаа зогсоохыг уриалж байна” гэжээ. Цаашлаад, цаазаар авах ял авсан хүмүүсийн дотор эрдэмтэд, улс төрийн зүтгэлтнүүд байгаа гэдгийг дурдаад тэднийг эрүүдэн тамласан байж болзошгүй тухай өгүүлжээ.
Үүнээс өмнө Йемений хусит босогчдын “Ансар Аллах” бүлэглэл нь жил гаруйн өмнө баривчлан хорьж байсан 30 хүнд Саудын Аравиар удирдуулсан цэргийн эвслийн талд тагнуулын ажиллагаа хийсэн гэж буруутгаад цаазаар авах ял ногдуулсан тухай “France Presse” агентлаг мэдээлж байсан юм.
Саудын Аравиар удирдуулсан цэргийн эвсэл нь Йемений хусит босогчдыг хууль бусаар төрийн эрхийг авсан гэж буруутган хууль ёсны Засгийн газрыг нь буцаахын тулд хэд хэдэн оронтой хамтран байлдааны ажиллагаа явуулж байгаа ч амжилтад хүрч чадаагүй. Саудын Арави ба АНУ нь хусит босогчдыг Иран нууцаар дэмжин зэвсэг, мөнгөөр хангадгаа гэж буруутгадаг.
1 comment
Хогийн алдаатай бичдэг новш вэ